Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2642
Нэр Сэтгүүлч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:48
Тодорхойлолт
  • Сэтгүүлч нь сонин, телевиз, радио, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр мэдээ, нийтийн үйл явдлыг судлах, эрэн сурвалжлах, тайлбарлах, нэвтрүүлэх хэвлүүлэх үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
  • а) ярилцлага хийх, эрэн сурвалжлах, ажиглах зэргээр орон нутаг, үндэсний болон олон улсын хэмжээнд мэдээлэл цуглуулах, олон нийтийн арга хэмжээнд оролцох, бүртгэл, тэмдэглэл, бичгийн зүйлс хайж олох, судлах, кино болон тайзны урлагийг үзэж сонирхох,
  • б) сонин, сэтгүүл дээр гарсан материал, радио, телевиз, вэб хуудсаар дамжуулсан мэдээ, үйл явдлыг цуглуулах, нэвтрүүлэх, олны хүртээл болгох, тайлбар хийх,
  • в) мэдээ хүлээж авах, дүн шинжилгээ хийх, түүний үнэн зөв байдлыг магадлах,
  • г) улс төрчид болон олны танил хүмүүсийг хэвлэлийн бага хуралд урих, радио, телевиз, вэбсайтаар дамжуулан ганцаарчилсан ярилцлага хийх,
  • д) эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи зэрэг тусгай салбаруудын хөгжлийн талаар судалгаа хийж, мэдээ бэлтгэх,
  • е) олон нийтийн анхаарлыг татахуйц, болон анхаарлын төвд байгаа асуудлаар тайлбар хийх, нэвтрүүлэг хийх, өөрийн болон олон нийтийн байр суурийг илэрхийлэх,
  • ж) өөрийн мэдлэг, мэдрэмж, сонин сэтгүүл, телевиз, радио, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн туршлага дээр үндэслэн уран зохиол, хөгжим, бусад урлагийн бүтээлд шүүмж бичих,
  • з) хэвлэх материалыг сонгох, загвар, зөв бичгийн дүрэм, агуулгын хувьд үнэн зөв, хуулийн дагуу бичигдсэн эсэхийг шалгах, шаардлагатай засвар хийх,
  • и) хэвлэлтэд өгөхийн өмнөх хувилбарыг дахин шалгуулах,
  • к) сонин сэтгүүл, телевиз, радио болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр бизнес, байгууллагуудын тухай хэвлэх материалыг сонгох, дараалуулах, хэвлэлтэнд бэлтгэх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Сэтгүүлч
  • Хэвлэлийн редакторч
  • Сонины редакторч
  • Мэдээний сэтгүүлч
  • Спортын сэтгүүлч
  • Орлогч редакторч
  • ТВ, радиогийн мэдээний сэтгүүлч
Холбогдох ажил мэргэжил
  • 2432 Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн
  • 2641 Ном зохиогч, зохиолч
  • 2641 Номны редакторч
  • 3431 Фото сурвалжлагч
  • 3521 Камерын зураглаач
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 2642-11 Сэтгүүлч, сонин сэтгүүл, радио, телевизийн
Мэргэжил 2642-12 Хэвлэлийн редакторч
Мэргэжил 2642-13 Сонины редакторч
Мэргэжил 2642-14 Сэтгүүлч, мэдээний
Мэргэжил 2642-15 Сэтгүүлч, спортын
Мэргэжил 2642-16 Орлогч редакторч
Мэргэжил 2642-10 Сэтгүүлч