Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2636
Нэр Шашны мэргэжилтэн /мяндагтан/
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:47
Тодорхойлолт
  • Шашны мэргэжилтэн нь ариун уламжлал, туршлага, итгэл үнэмшлийг үргэлжлүүлэн дамжуулна. Тэд шашны зан үйл үйлдэх, итгэл үнэмшлийг тэмдэглэх, сэтгэл санаа, зөн төлөвийг чиглүүлэх, уриалах, шашны зан үйлтэй холбоотой бусад үйлийг хийж гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  • а) ариун уламжлал, туршлага, итгэл үнэмшлийг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэн дамжуулах,
  • б) шашны үйл, ёс жаяг сахих, баяр ёслолыг тэмдэглэх,
  • в) шашны хурал, мөргөл үйлдэхэд захиргааны болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх,
  • г) өөрсдийн итгэл үнэмшил бүхий шашны номлол ёс жаягийн дагуу хүмүүсийн сэтгэл санаа, зан төлөвийг чиглүүлэх,
  • д) дотоод, гадаадад шашныхаа ёс журмыг сурталчлах,
  • е) шашны уншлага, мөргөлд бэлтгэх,
  • ж) шашны боловсрол, сургалтын хөтөлбөр боловсруулах, чиглүүлэх,
  • з) Хүмүүс хоорондын болон эрүүл мэнд, санхүү, шашны тулгамдсан асуудлаар хувь хүнд зөвлөгөө өгөх,
  • и) хурал, семинар зэрэг тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулах, оролцох.
Ажил мэргэжлийн жишээ
  • 3413 Мөргөлтөн
  • 3413 Лам, бөө, удган
  • 3413 Гэлэнмаа
Тайлбар
  • Шашны бүлгийн хүмүүс бусад ажил,мэргэжлийг гүйцэтгэж болно. Тухайлбал, багш, сувилагч, нийгмийн хамгааллын ажилтан. Эдгээр ажил, мэргэжлийн хүмүүсийг тэдний эрхэлж буй голлох ажлаар нь ангилалд хамруулна.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2636-11 Аграмба
Индекс 2636-12 Гавж
Индекс 2636-13 Гэвш
Индекс 2636-14 Гэлэн сахил
Индекс 2636-15 Гэлэнмаа
Индекс 2636-16 Гэсгүй
Индекс 2636-17 Гэцэл
Индекс 2636-18 Гэцэлмаа
Индекс 2636-19 Да лам
Индекс 2636-20 Даамал
Индекс 2636-21 Жасын нярав
Индекс 2636-22 Ловон лам
Индекс 2636-23 Лхарамба
Индекс 2636-24 Унзад
Индекс 2636-25 Хамба лам
Индекс 2636-26 Хандмаа
Индекс 2636-27 Хувраг
Индекс 2636-28 Цорж лам
Индекс 2636-29 Лам