Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2635
Нэр Нийгмийн (мэргэшсэн) ажилтан, зөвлөгөө өгөгч мэргэжилтэн
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:47
Тодорхойлолт
  • Нийгмийн мэргэшсэн ажилтан, зөвлөгөө өгөгч мэргэжилтэн нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай хүнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, гүйцэтгэнэ. Гэр бүл, нийгмийн бүлэг, иргэн амьжиргааны чадавхыг дээшлүүлэхэд нь тохиолдож буй бэрхшээлийг даван туулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө. Үйлчлүүлэгчиддээ ажилгүйдэл, ядуурал, хөгжлийн бэрхшээл, донтолт, эрүүгийн хэрэг, гэр бүлийн болон бусад бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, санхүүгийн эх үүсвэртэй холбож өгөх, бие эрхтний болон оюуны чадавхыг хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлнэ. Нийгмийн хамгааллын туслах ажилтны ажлыг мэргэжил арга зүйн удирдамжаар хангаж, хянана.
Чиг үүрэг
  • а) хувь хүн, гэр бүл, хамт олонтой ярилцлага хийж, тэдний нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж, улмаар ямар төрлийн үйлчилгээ шаардлагатай болохыг өрх, иргэнээр тогтоох,
  • б) үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг судалж үзэх, улмаар асуудлыг шийдвэрлэх боломжуудыг тодорхойлох, шийдвэрлүүлэх,
  • в) шүүх, хууль журмын дагуу хэргийн бүртгэл тайланг бэлтгэх, нэгтгэх,
  • г) зөвлөгөө өгөх, эмчилгээ хийх, зуучлах үйлчилгээ үзүүлэх, нийгэм хувь хүний бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай чадвар, сэтгэлийн тэнхээ олоход нь туслах зорилгоор бүлгээр ярилцлага зохион байгуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх,
  • д) үйлчлүүлэгчдээ зориулж хямралаас гарахад нь туслах, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, санхүү, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, орон байр, эмнэлгийн зэрэг үйлчилгээг санал болгож буй бусад байгууллагуудтай холбож өгөх,
  • е) хүүхэд болон бусад эрсдэлт бүлгийн хүмүүсийг хүчирхийлэл, хараа хяналтгүй байдлаас сэргийлэх, тэднийг хамгаалах арга хэмжээ авах,
  • ж) ялтантай ял эдэлж байгаа хугацаанд болон дууссаны дараа хамтран ажиллах, нийгэмшихэд нь туслах, дахин хэрэгт холбогдохгүй байлгахын тулд зан чанарыг нь өөрчлөхөд туслах,
  • з) шоронгийн удирдлага, тэнсэн, магадлан итгэмжлэлийн хурлын гишүүдэд ямар нөхцөлд яллагдагчийг хорих, суллах, эсвэл хүмүүжлийн өөр арга хэлбэрийг сонгож болох талаар зөвлөгөө өгөх,
  • и) нийгмийн бүлгүүдэд зөвлөгөө өгөх, тэднийг төлөөлөн тэдэнд нөлөөлж болохуйц асуудлаар лобби хийх, сургалт зохион байгуулах,
  • к) олон нийтийн хэрэгцээнд зориулан урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хөтөлбөрүүдийг боловсруулах,
  • л) үйлчлүүлэгчийн нөхцөл байдал, ахиц дэвшлээр мэдээлэл авах, мэдээлэл өгөх, нийгмийн үйлчилгээ үзүүлэгч болон боловсрол, эрүүл мэнд, бусад төрийн ба төрийн бус байгууллагатай харилцаа холбоотой, хамтран ажиллах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Донтох өвчин судлаач, мэргэшсэн зөвлөх
  • Буяны /гашуудлын/ зөвлөх
  • Хүүхэд, залуучуудын зөвлөх
  • Гэр бүлийн зөвлөх
  • Гэрлэлтийн зөвлөх
  • Магадлангийн ажилтан
  • Тэнсэн харгалзагч
  • Нийгмийн мэргэшсэн ажилтан
  • Эмэгтэйчүүдийн ажилтан
Ажил мэргэжлийн жишээ
  • 3412 Нийгмийн хамгааллын туслах ажилтан

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2635-22 Нийгмийн ажилтан, боловсролын /ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвийн/
Индекс 2635-35 Нийгмийн ажилтан, тусгай сургуулийн
Индекс 2635-36 Нийгмийн ажилтан, боловсролын/мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын
Индекс 2635-10 Нийгмийн ажилтан
Индекс 2635-11 Нийгмийн ажилтан, насанд хүрээгүй гэмт хэрэгтэнтэй ажиллах
Индекс 2635-12 Нийгмийн ажилтан, насанд хүрээгүй иргэнийг засан хүмүүжүүлэх сургуулийн
Индекс 2635-13 Нийгмийн ажилтан, гэрлэлтийн
Индекс 2635-14 Нийгмийн ажилтан, магадлангийн
Индекс 2635-15 Нийгмийн ажилтан, хүүхэд, залуучуудын
Индекс 2635-16 Нийгмийн ажилтан, эмэгтэйчүүдийн
Индекс 2635-17 Нийгмийн ажилтан, буяны
Индекс 2635-18 Нийгмийн ажилтан, мэргэшсэн, зөвлөгөө өгөгч мэргэжилтэн
Индекс 2635-19 Нийгмийн ажилтан, нийгмийн хамгааллын
Индекс 2635-20 Нийгмийн ажилтан, гэр бүл төлөвлөлт, өрхийн аж ахуйн
Индекс 2635-21 Нийгмийн ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын
Индекс 2635-23 Нийгмийн ажилтан, өрхөд туслалцаа үзүүлэх
Индекс 2635-24 Нийгмийн ажилтан, сэтгэл мэдрэлийн өвчтөнд туслах
Индекс 2635-25 Нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн
Индекс 2635-26 Нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын
Индекс 2635-27 Нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүл судлалын
Индекс 2635-28 Нийгмийн ажилтан, хэв журам сахиулах
Индекс 2635-29 Нийгмийн ажилтан, эмнэлгийн туслалцаа үзүүлэх
Индекс 2635-30 Нийгмийн ажилтан, настны
Индекс 2635-31 Нийгмийн ажилтан, сэтгэл санаа засагч
Индекс 2635-32 Нийгмийн ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд туслах
Индекс 2635-33 Нийгмийн ажилтан, шоронгийн
Индекс 2635-34 Нийгмийн ажилтан, донтох өвчин судлалын