Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2633
Нэр Философич, улс төр судлаач, түүхч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:47
Тодорхойлолт
  • Философич, түүхч, улс төр судлаач нь хүн төрөлхтний оршин тогтнол, туршлага, хүн төрөлхтний түүхийн тодорхой үе шат, тодорхой асуудал, улс төрийн бүтэц, өөрчлөлт, үйл хөдлөлийн талаар судалгаа хийнэ. Тэд улс төр, хувийн үйл ажиллагаанд мэдээлэл лавлагаа болгох зорилгоор судалгааныхаа үр дүнг баримтжуулж тайлагнана.
Чиг үүрэг
  • а) газар дэлхий, хүн төрөлхтөн, түүний оршин тогтнол, үйл ажиллагаа, өнгөрсөн туршлага сэлт, түүнийг хөдөлгөж байгаа үндсэн шалтгаан, зарчим, утга учрыг судлах, ялангуяа шалтгааныг нь олох, философийн баримтлал, онолыг тайлбарлах, шинээр дэвшүүлэх,
  • б) өнгөрсөн явдлын оригиналь буюу орчин цагийн тэмдэглэл зэрэг анхдагч эх үүсвэр архивын, антропологийн олдвор, баримт сэлт хоёрдогч эх үүсвэрийг харцуулж зөвлөлдөх,
  • в) холбогдох материалыг цуглуулах, түүний бодит эсэхийг шалгах, түүхийн тодорхой цаг хугацаа, орон улс, бүс нутаг, юмуу эдийн засаг, нийгэм, улс төр зэрэг түүхийн тодорхой нэг талыг нарийвчлан судлах,
  • г) улс төрийн систем, байгууламж, үйл ажиллагааны талаарх өмнө ба одоогийн онол практик, улс төрийн философийн талаар судалгаа явуулах,
  • д) орчин үеийн улс төрийн байгууламж, үзэл бодлыг судлах, холбогдох мэдээллийг засгийн газар, улс төрийн намын ажилтан, бусад холбогдох хүмүүстэй ярилцлага хийх зэрэг төрөл бүрийн эх үүсвэрээс цуглуулах,
  • е) хүн төрөлхтний туршлага, улс төр, түүхэн үйл явдал, зан төлөвийн уг чанарыг тодорхойлох, тайлбарлахад хэрэглэх онол, загвар, арга зүйг боловсруулах,
  • ж) засгийн газар, улс төрийн нам, бусад байгууллага, сонирхсон хүмүүст зориулж өөрийн судалгааны үр дүн, дүгнэлтийг тайлагнах, хэвлүүлэх,
  • з) эрдэм шинжилгээний тайлан, илтгэл бичих, боловсруулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Удам зүйч
  • Түүхч
  • Философич
  • Улс төр судлаач
Ажил мэргэжлийн жишээ
  • 2422 Улс төрийн зөвлөх

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2633-11 Философич
Индекс 2633-12 Философич, улс төрийн
Индекс 2633-13 Мэргэжилтэн, олон улсын харилцааны
Индекс 2633-14 Түүхч, нийгмийн
Индекс 2633-15 Түүхч, улс төрийн
Индекс 2633-16 Түүхч, эдийн засгийн
Индекс 2633-17 Удам зүйч
Индекс 2633-18 Улс төр судлаач