Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2632
Нэр Социологич, антропологич, холбогдох бусад мэргэжилтэн
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:46
Тодорхойлолт
  • Социологич, антропологич, холбогдох бусад мэргэжилтэн нь нийгмийн бүтэц, гарал үүсэл, хөгжил, байгаль орчин ба хүний үйл ажиллагааны хамаарлыг тогтоох, судлах үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн эдийн засаг, нийгэм, улс төрийн бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, практик хэрэглээнд зөвлөгөө өгнө.
Чиг үүрэг
  • а) нийгмийн бүтэц, гарал үүсэл, хөгжил, байгаль орчин ба хүний үйл ажиллагааны хамаарлыг судлах,
  • б) нийгэм, соёлын байгууламж, түүний өөрчлөлтийг судлан хүн төрөлхтний гарал үүсэл хөгжлийг судлах,
  • в) хот, суурин газар, сүм хийд, багаж зэвсэг, сав суулга, мөнгөн зоос, байлдааны зэвсэг, уран баримал гэх зэрэг өнгөрсөн үеийн түүхэн баримтыг ашиглан хүн төрөлхтний хөгжлийг судлах,
  • г) тухайн газар орны байгаль орчин, физик шинж чанарыг судлах, улмаар судалгааны үр дүнг эдийн засаг, нийгэм, соёлын үйл ажиллагаатай уялдуулах,
  • д) нийгмийн үзэгдлийг тодорхойлж, тайлбарлах онол, загвар, аргачлалыг боловсруулах,
  • е) нийгмийн бодлогын асуудлаархи улс төрийн шийдвэрийн үр нөлөөнд дүн шинжилгээ хийх,
  • ж) нийгмийн тоо баримтыг үнэлэх, дүн шинжилгээ хийх,
  • з) нийгмийн бүлэг, бүс нутаг, юмуу зах зээлийн хөгжлийн асуудлаар эдийн засаг, нийгмийн бодлогыг тодорхойлоход судалгааныхаа үр дүн, баримтыг ашиглах, зөвлөгөө өгөх,
  • и) эрдэм шинжилгээний тайлан, илтгэл бичих, боловсруулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Антропологич
  • Археологич
  • Угсаатны зүйч
  • Газар зүйч
  • Социологич

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2632-11 Антрополгич
Индекс 2632-12 Археологич
Индекс 2632-13 Газарзүйч
Индекс 2632-14 Газарзүйч, улс төрийн
Индекс 2632-15 Газарзүйч, фикизийн
Индекс 2632-16 Газарзүйч, эдийн засгийн
Индекс 2632-17 Гэмт хэрэг судлаач
Индекс 2632-18 Нийгмийн эмгэг судлаач
Индекс 2632-19 Социологч
Индекс 2632-20 Социологч, гэмт хэргийн
Индекс 2632-21 Социологч, үйлдвэрийн
Индекс 2632-22 Социологч, ялын
Индекс 2632-23 Угсаатан зүйч
Индекс 2632-24 Хүн судлаач
Индекс 2632-25 Хүн ам зүйч
Индекс 2632-26 Ял судлаач
Индекс 2632-27 Гэр бүл судлаач