Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2631
Нэр Эдийн засагч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:46
Тодорхойлолт
  • Эдийн засагч нь мэдээллийголж авах, хянах, дүн шинжилгээ хийх, эдийн засаг, бизнесийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө гаргах, тайлан бичих, эдийн засгийн хэв шинж, үйл хөдлөл судлах, тайлбарлах, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохын тулд загвар боловсруулах, эдийн засаг, бизнесийн одоо ба ирээдүйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар засгийн газар, бизнес эрхлэгчид, сонирхлын бүлгүүдэд зөвлөгөө өгөх үүрэг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) богино хугацааны төсөл, урт хугацааны хөрөнгө оруулалт, түүний үнэлгээнд эдийн засгийн орчны өөрчлөлтийг тооцоолох, таамаглах,
  • б) эдийн засгийн төлөвлөгөө, компанийн стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө бодлого боловсруулах, зөвлөгөө өгөх, төсөл хэрэгжүүлэх эдийн засгийн үндэслэл тооцоолох,
  • в) төсөв, мөнгөний бодлого эдийн засгийн үр ашиг, нөхцөл байдалд хэрхэн нийцэж байгааг судлах, түүнд холбогдох мэдээлэл цуглуулж, хянан шинжлэх,
  • г) нийт эдийн засаг ба тодорхой ерөнхий байдал, өнгөрсөн үйлдвэрлэл, хэрэглээний бүртгэл, баримтыг судлан тухайн бараа, үйлчилгээний ирээдүйн эрэлт, нийлүүлэлтийг тооцоолох, таамаглах,
  • д) орлого, зарлага, хүү, валютын ханшны мэдээлэлд шинжилгээ хийж, ирээдүйн төлөв байдлыг таамаглах,
  • е) ажиллах хүчний оролцоо, хөдөлмөр эрхлэлт, цалин, ажилгүйдэл болон хөдөлмөрийн зах зээлийн бусад үзүүлэлтийг тодорхойлох, хүчин зүйлсийг судлах,
  • ж) эдийн засгийн онолыг турших, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ статистикийн арга хэрэгсэл математик загвар томъёолол ашиглах,
  • з) эдийн засгийн онол, статистик зэрэг арга хэрэгслийг ашиглан эдийн засгийн тоо баримтыг нэгтгэх, шинжилгээ хийх, тайлбарлах,
  • и) улс орны эдийн засаг, санхүүтэй холбоотой улс төрийн шийдвэр гаргахад түүний үр дүнг үнэлэх, өнгөрсөн, одоо, ирээдүйд гарч болох эдийн засгийн хүчин зүйлс, чиг хандлагад шинжилгээ хийж зөвлөгөө өгөх,
  • к) эрдэм шинжилгээний тайлан, илтгэл бичих, боловсруулах,
  • л) компанийн эдийн засгийн үйл ажиллагаа, тулгарч буй асуудалд дүн шинжилгээ хийх,
  • м) үнэ тогтоох, борлуулалтын хэмжээг тооцоолох болон зах зээлд нэвтрэх, ирээдүйн чиг хандлагыг тогтоох, бизнесийн стратеги тодорхойлох зорилгоор орон нутаг, бүс нутаг, улс орны хэмжээнд зах зээлийн судалгаа хийх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Эконометрикч
  • Эдийн засгийн зөвлөх
  • Эдийн засгийн шинжээч
  • Эдийн засагч
  • Хөдөлмөрийн эдийн засагч
Холбогдох ажил мэргэжил
  • 2120 Статистикч
Тайлбар