Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2622
Нэр Номын санч, холбогдох мэдээллийн бусад мэргэжилтэн
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:46
Тодорхойлолт
  • Номын санч болон мэдээллийн бусад ажилтан нь номын сангийн цуглуулга мэдээлэл хадгалагч эх үүсвэрийг цуглуулах, сонгох, зохион байгуулах үйлчилгээ эрхэлнэ. Түүнчлэн уншигчдад номын сангийн бусад үйлчилгээг хүргэж, мэдээллээр хангана.
Гүйцэтгэх үүрэг
  • а) Ном, сэтгүүл болон бусад хэвлэмэл материал, дуут болон дүрст, тоон системийг ашиглаж хадгалсан материалыг эмхлэх, үйлчилгээ үзүүлэх,
  • б) Ном, сэтгүүл болон бусад хэвлэмэл материал, дуут болон дүрст, тоон системийг ашиглаж хадгалсан материалыг сонгох, олж авахыг зөвлөх,
  • в) Номын сангийн материалыг эмхлэх, ангилах, каталогт оруулах,
  • г) Мэдээллийн сүлжээ, бусад номын сантай ном солилцох үйлчилгээ хөгжүүлэх, хэрэгжүүлэх,
  • д) Өгөгдлийн сан болон сүлжээнд багтдаг бусад номын сангын фондод түшиглэн үйлчлүүлэгчийг шаардлагатай мэдээ материалаар хангах,
  • е) Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн номын сан, мэдээллийн үйлчилгээг өөрчлөх талаар судалгаа, шинжилгээ хийх,
  • ж) Мэдээллийг хадгалах, эмхлэх, ангилах, татаж авах дараалал, загварыг боловсруулах, хэрэгжүүлэх,
  • з) Эрдэм шинжилгээний мэдээ, тайлан бэлтгэх, боловсруулах,
  • и) Хайлтыг гар аргаар юмуу интернетээр, медиа ашиглан хийх, номын сан хоорондын зээл хөгжүүлэх, үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бусад үйлчилгээг үзүүлэх.
Холбогдох ажил мэргэжил
  • Ном зүйч
  • Каталогч
  • Номын санч
Тайлбар