Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2621
Нэр Архивч, музейн харгалзагч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:46
Тодорхойлолт
  • Архивч, музейн харгалзагч нь архив, эд өмчийн зүйл, түүх, соёл болон засаг захиргаа, урлагын холбогдолтой бүтээлийн бүртгэл, бүрдэл зүйлс цуглуулах, үнэлэх, тэдгээрийг хадгалах, хамгаалах үүрэгтэй. Түүхийн үнэт баримт бичиг, бүтээлийг хадгалах төлөвлөгөө боловсруулах, хамгаалалтын системийг бүтээж хэрэгжүүлнэ.
Чиг үүрэг
  • а) Засаг захиргааны, түүхийн баримт бичиг хуулийн нотлох баримт, бусад баримт зүйлсийг үнэлэх, хадгалах,
  • б) Цуглуулсан материалыг индексжүүлэх, номын сангийн каталог үүсгэх, хальсанд хуулбарлах зэрэг ажил гүйцэтгэж, материалыг олны хүртээл болгох,
  • в) Урлаг, түүхийн холбогдолтой материалын гарал үүсэл, тархалт, ашиглалт зэргийг тодорхойлох,
  • г) Урлаг, шинжлэх ухаан, түүхийн үнэт бүтээлийн цуглуулгыг бүрдүүлэх, зохион байгуулах, холбогдох үйлчилгээг хийх,
  • д) Музей, урлагын галлерейн бүтээлийг ангилах, каталогт оруулах, үзэсгэлэн зохион байгуулах,
  • е) Төрийн баримт бичиг, хувийн материал, фото зураг, газрын зураг, дуу дүрстэй түүхэн гар бичмэл, үнэт материалыг судлах, хайж олох, үнэлэх, ангилж зохион байгуулах, хадгалах,
  • ж) Эрдэм шинжилгээний тайлан илтгэл бэлтгэх,
  • з) Архивын менежментийг компьютержүүлэх, цахим бүртгэл бий болгох ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх,
  • и) Музей, урлагын галлерейд үзэсгэлэн зохион байгуулах, энэ тухай, нийтэд мэдээлэх, ерөнхий, тусгайлсан, юмуу танин мэдэхүйн зорилготой үзмэрийг зохион байгуулах,
  • к) Судалгааны зорилгоор архивын цуглуулга бий болгох, арвижуулах, хадгалах, үнэлэх, архивын материал олж авах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Архивч
  • Урлагын галлерейн музейн харгалзагч
  • Музейн харгалзагч
  • Бүртгэлийн менежер