Тодорхойлолт
- Эрх зүйч нь өргөн хүрээтэй асуудлаар үйлчлүүлэгчдэд хуулийн зөвлөгөө өгөх, бичиг баримт бүрдүүлэх, үйлчлүүлэгчийг захиргааны болон бусад шүүх болон шүүх хуралд төлөөлөх, эсвэл яллагчаар оролцох, юмуу дээд шатны шүүхэд давж заалдах талаар зөвлөнө.
Гүйцэтгэх үүрэг
- а) Үйлчлүүлэгчид өргөн хүрээтэй асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх, түүний өмнөөс хуулийн ажиллагаа хийх,
- б) Хууль зүйн зарчим, дүрэм, тухайн хэргийн асуудлаар өмнөх шатны шүүхээс гарсан шийдвэрийг судлах,
- в) Хуулийн, юмуу өмгөөллийн ямар нэг арга хэмжээ авах зорилгоор нотлох баримт бүрдүүлэх, асуудлыг тодорхой болгохын тулд үйлчлүүлэгч болон гэрчийн этгээдтэй ярилцлага хийх,
- г) Хэргийг хэлэлцэхэд бэлтгэж олж авсан мэдээллийг үнэлэх, мэтгэлцээний талаар стратеги бэлтгэх,
- д) Үйлчлүүлэгчийн хэргийг шүүх, захиргааны шүүхэд төлөөлөх, зохих шатны шүүхэд давж заалдаж болох талаар зөвлөгөө өгөх,
- е) Дээд шатны шүүхэд давж өмгөөлөл хийх,
- ж) Төрийг төлөөлж яллагчаар оролцох,
- з) Хуулийн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд хэлэлцээ хийх,
- и) Хуулийн төсөл боловсруулах, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад үндэслэн Засгийн газрын журам боловсруулах,
- к) Гэрээ хэлэлцээр, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, гэрээслэл, хуулийн байр суурь илэрхийлэх бичиг баримт бэлтгэх.
Холбогдох ажил мэргэжил
- 2619 Нотариатч
- 3411 Хуулийн туслах