Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3334-11
Нэр Агент, үл хөдлөх хөрөнгийн
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:42:51
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Real Estate Agent
Тодорхойлолт

Үл хөдлөх хөрөнгийн агент, зуучлагч нь үл хөдлөх хөрөнгийн оффис ажиллуулж, эсвэл үл хөдлөх хөрөнгийн арилжааны компанид ажиллаж, үл хөдлөх хөрөнгө зарах, түрээслэх, зээл олгох, гүйлгээг хянах үүрэг гүйцэтгэнэ. Үл хөдлөх хөрөнгийн байдалд судалгаа хийж, үнэ цэнийг нь үнэлж, үйлчлүүлэгчдэд хамгийн тохиромжтой үнийг санал болгоно.

Чиг үүрэг

1.    Бусдын эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгийг төлбөрийн нөхцөлтэйгөөр зарах;

2.    Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад үл хөдлөх хөрөнгө байршуулж худалдах, өмчлөгчдөөс гэрээг нь авах;

3.    Худалдан авагч, худалдагч хоёрын хооронд үл хөдлөх хөрөнгийн үнэ, тооцооны дэлгэрэнгүй мэдээлэл болон борлуулалтыг хаах явцад зуучлагчийн үүрэг гүйцэтгэх;

4.    Компьютер ашиглан худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, тэдгээрийн байршил, тодорхойлолт, санхүүжилтийн боломжит хувилбаруудыг гаргах;

5.    Үл хөдлөх хөрөнгийн оффисуудыг удирдаж ажиллуулах, холбогдох бизнесийн дэлгэрэнгүй мэдээллээр хангах.

Мэдлэг

·         Борлуулалт ба маркетинг

·         Гэрээний эрх зүй

·         Үйлчлүүлэгчтэй харилцах

·         Үл хөдлөх хөрнгийн эрх зүй

·         Үл хөдлөх хөрөнгийн зах зээл

Ур чадвар

·         Үл хөдлөх хөрөнгийн үнэ болон зах зээлийн нөхцөлийг үнэлэх

·         Үл хөдлөх хөрөнгийн үнэ харьцуулах

·         Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлох

·         Гэрээ удирдах

·         Үл хөдлөх хөрөнгийн санхүүгийн мэдээлэл авах

·         Үйлчлүүлэгчийн хөрөнгийн эрсдэлийг үнэлэх

·         Санхүүгийн гүйлгээг зохицуулах

Ажил мэргэжлийн жишээ
Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч