Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 2421
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Бизнес, захиргааны мэргэжилтэн
Захиргааны мэргэжилтэн
Удирдлага, байгууллагын задлан шинжээч
Код
2421
Нэр
Удирдлага, байгууллагын задлан шинжээч
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:41
Хэвлэх
Тодорхойлолт
Удирдлага, байгууллагын шинжээч нь байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр тухайн байгууллагад туслалцаа үзүүлнэ.
Чиг үүрэг
а) Байгууллагын нөөц бололцоог дүүрэн ашиглах, хэрэглэгчийг сэтгэл бүрэн ханамжтай байлгахад чиглэсэн зорилго, стратеги, төлөвлөгөө боловсруулахад нь туслах, дэмжих,
б) Бүтцийн одоогийн тогтолцоог үнэлэх, дүн шинжилгээ хийх,
в) Бүтцийн тогтолцоог ажилтнуудтай хамтран хэлэлцэж, байгууллагын бүх шатанд хянаж үзэх,
г) Байгууллагын үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоход чиглүүлэх, байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд тодорхой шийдэл санал болгох,
д) Захиргааны одоогийн болон, санал болгож буй журмыг хооронд нь харьцуулах, шинжилгээ хийх,
е) Байгууллагын үйл ажиллагааны шуурхай график, бүртгэл, тайлан, гарын авлага, ажлын байрны тодорхойлолт зэрэгт дүн шинжилгээ хийх,
ж) Арга барил, журмыг хянах, үйл ажиллагааны схемийг өөрчлөх, бүртгэл, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх зэрэг санал боловсруулж, зөвлөх,
з) Батлагдсан зөвлөмж, заавар, гарын авлага, бусад материалыг боловсруулах, хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх,
и) Үйл ажиллагааны журмыг хянах, журам, стандартыг өөрчлөх талаар зөвлөгөө өгөх.
Ажил мэргэжлийн жишээ
Байгууллага, арга зүйн шинжээч
Бизнесийн зөвлөх
Менежментийн зөвлөх
Ажил мэргэжлийн жишээ
2511 Мэдээллийн системийн шинжээч
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
2421-11
Байгууллагын арга зүйн шинжээч
Индекс
2421-12
Бизнесийн зөвлөх
Индекс
2421-13
Менежментийн зөвлөх