Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2351
Нэр Боловсролын сургалтын арга зүйн мэргэжилтэн
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:39
Тодорхойлолт
  • Боловсролын арга зүйн мэргэжилтэн нь сургалтын арга барил, хичээл, хичээлийн хэрэгслийн талаар судалгаа хийх, зөвлөгөө өгөх, тэдгээрийг хөгжүүлэх үүрэгтэй. Тэд багш нар, сургалтын байгууллагын ажил, үр дүнг үнэлэх, алдаа дутагдлыг засах, өөрчлөх талаар зөвлөгөө өгнө.
Гүйцэтгэх үүрэг
  • а) сургалтын хөтөлбөр, арга барил, боловсролын бусад арга хэрэгслийн хөгжил дэвшлийг судлах, шаардлага гарвал алдаа дутагдлыг засах, өөрчлөх зөвлөгөө өгөх,
  • б) хичээлийн агуулга, шалгалт шүүлэг авах арга хэлбэрийг үнэлэн дүгнэх, энэ талаар зөвлөгөө өгөх,
  • в) сургалтын үзүүлэн болон бусад хэрэгслийг судлах, боловсролын системд нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгөх, төлөвлөх зохион байгуулах,
  • г) боловсорсон хичээл, курсийг баримтжуулах, шинэ хичээлийн талаар үнэлгээ дүгнэлт хийх,
  • д) багш нарт мэргэжил, сургалтын ба зөвлөх үйлчилгээ үзүүлэх,
  • е) багшийг шинэ арга барил, хөтөлбөрт сургах семинар, чуулга уулзалт зохион байгуулах,
  • ж) боловсролын шинэ хөтөлбөр, хичээлийн агуулга, зорилго, бүтцийг тодорхойлох,
  • з) сургуулиудаар тогтмол үзлэг хийх, сургалтын хөтөлбөр, заах аргачлал, тоног төхөөрөмж, бусад асуудлаар багш, захиргааны ажилтантай зөвлөлдөх,
  • и) хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцож багшийн заах арга барилыг ажиглах, ажил үүргээ гүйцэтгэж байгаа болон эрдэм шинжилгээний ажлыг үнэлэн дүгнэх,
  • к) сургалтын хетөлбөр, арга барил, боловсролын бусад арга хэрэгслийг өөрчлөх, сайжруулах талаар орон нутгийн боловсролын захиргааны байгууллагад зөвлөгөө өгөх, тайлагнах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Цэцэрлэгийн арга зүйч
  • Сургуулийн сургалтын менежер
Холбогдох ажил мэргэжил
  • 2635 Нийгмийн ажилтан, боловсролын
Тайлбар