Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 2341
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Багшлах мэргэжилтэн
Бага болон сургуулийн өмнөх боловсролын багш
Бага боловсрол олгох багш
Код
2341
Нэр
Бага боловсрол олгох багш
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:39
Хэвлэх
Тодорхойлолт
Бага боловсрол олгох багш нь анхан шатны боловсролын түвшингийн хичээлүудийг зааж сургана.
Чиг үүрэг
а) сургалтын хөтөлбөрийн дагуу өдөр тутмын болон урт хугацааны хичээл төлөвлөх, бэлтгэх,
б) төрөл бүрийн хичээлийн хэрэгсэл (компьютер, ном, тоглоом гэх мэт), заах арга барилыг ашиглан хүүхдийн хэрэгцээнд нийцсэн ганцаарчилсан болон бүлгийн хүрээнд сургалт явуулах,
в) анги танхимд сахилга бат, биеэ зөв авч явах дэг журам тогтоох,
г) хүүхдүүдтэй хамтран биеийн тамир, спорт, соёл урлагийн болон аялал зугаалгын ажиллагаа төлөвлөх, зохион байгуулах,
д) ангийн, гэрийн ажил даалгавар өгөх, дүн тавих,
е) сурагчдын сурлагыг тодорхойлох үүднээс даалгавар өгөх, шалгалт авах, дүн тавих,
ж) хүүхдүүдийн сурлага, сахилга батыг ажиглах, үнэлэн дүгнэх,
з) хичээлтэй өдөр хичээл хийх юмуу завсарлах үеэр тоглох зэрэг аль ч цагт хүүхдийг бүрэн хариуцах,
и) сургуулиас боловсролын асуудлаар зохион байгуулах уулзалтанд оролцох,
к) эцэг эхийн хурал төлөвлөх, зохион байгуулах, эцэг эхчүүдтэй ярилцах.
Ажил мэргэжлийн жишээ
Бага боловсрол олгох багш
Ажил мэргэжлийн жишээ
1345 Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын менежер
2351 Боловсролын арга зүйн мэргэжилтэн
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
2341-01
Багш, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн
Индекс
2341-02
Багш, насан туршийн боловсролын төвийн бага ангийн