Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Ангилал: 2267
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Эрүүл мэндийн мэргэжилтэн
Эрүүл мэндийн бусад мэргэжилтэн
Хараа зүйч, хараа хэмжигч
Код
2267
Нэр
Хараа зүйч, хараа хэмжигч
Төрөл
Ангилал
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:37
Хэвлэх
Тодорхойлолт
Хараа зүйч, хараа хэмжигч нь нүд, харааны системийн эмгэгийг оношлох, зохицуулж, эмчилгээ үзүүлдэг. Тэд нүд арчлах талаар зөвлөгөө өгч, хараа балартах эмгэгийн үед нүдний шил, хараа заслын бусад зүйлсийг заан бичнэ.
Гүйцэтгэх үүрэг
а) харааны эрүүл мэнд, түүний хэвийн ба хэвийн бус байдлыг тодорхойлох үүднээс үйлчлүүлэгчийн нүдийг үзэх, оношлогоо хийх,
б) оношлогооны төхөөрөмжөөр харааны байдал, хугарлын эмгэг, дүрслэл, нүдний хөдөлгөөн, хараа, даралтыг хэмжих,
в) нүдний өвчлөлийг илрүүлэх, оношлох, эмчлэх, мөн эмчлэх жор бичих,
г) нэмэлт эмчилгээ шаардлагатай үед нүдний эмч, эрүүл мэндийн бусад мэргэжилтэнтэй зөвлөх, тэдэнд хандахыг зөвлөх,
д) нүдний хөдөлгөөний болон дуран функцийн эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчилгээний хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, мөн нүдний хөдөлгөөн, фокусыг тогтоох үүднээс хийх дасгалыг өвчтөнд зөвлөх,
е) харааны шил, контакт линз, бусад хэрэгслүүдийг зааж өгөх, тэдгээр хэрэгслийн ажиллагаа, аюулгүй байдал, тохиромжтой эсэхийг тайлбарлаж, амьдралын хэв маягт тохируулан хэрэгсэлийг сонгож өгөх,
ж) контакт линз, харааны бусад хэрэгсэлийг хэрхэн арчлах, өндөр настай хүмүүс хараагаа яаж хамгаалах, үйлдвэрлэл дээр нүдний аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлаар зөвлөгөө өгөх.
Ажил мэргэжлийн жишээ
Нүдний эмч
Хараа зүйч
Дуран зүйч мэргэжилтэн
Холбогдох ажил мэргэжил
2212 Нүдний мэс засалч
3254 Харааны шилний мэргэжилтэн, шил олгогч
Тайлбар
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Мэргэжил
2267-11
Хараа зүйч
Мэргэжил
2267-12
Нүдний эмч