Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2266
Нэр Сонсголын мэргэжилтэн, хэлний согог засалч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:37
Тодорхойлолт
  • Сонсголын мэргэжилтэн, хэлний сосог засалч нь хүний сонсгол, хэл яриа, харилцаа холбооны болон залгиур хоолойтой холбогдох эмгэгийг үнэлэн зохицуулж, эмчилдэг. Сонсголгүй болох, хэл ярианы эмгэг, мэдрэхүйн болон мэдрэлийн бусад асуудлыг шийдвэрлэх зорилгоор заслын аппарат юмуу нөхөн сэргээх заслын жор бичиж, сонсголын аюулгүй байдал, харилцааг сайжруулахтай холбоотой зөвлөгөө өгнө.
Чиг үүрэг
  • а) сонсгол, хэл яриа, харилцаа холбооны байдлыг үнэлэн дүгнэж сонсгол, хэл ярианы бэрхшээлийн үүсвэрийг тодорхойлох,
  • б) оношлогооны төхөөрөмж ашиглан сонсгол, хэл яриа, харилцааны сорилттуршилтхийх,анагаах,нийгэм,зантөлвийноношлогоонымэдээ баримтаар туршилтын дүнг гаргаж, зохих эмчилгээг тодорхойлох,
  • в) сонсгол, хэл ярианы зөвлөгөө өгөх, туршилт сорилт явуулах, нөхөн сэргээлтийн зэрэг хөтөлбөрийг төлөвлөх, удирдах, тэдгээрт оролцох,
  • г) сонсголын аппарат зэрэг туслах хэрэгслийг өвчтөний хэрэгцээнд нийцүүлэн зааж бичих, хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа өгөх,
  • д) үйлчлүүлэгчийн хэл яриа, залгиур хоолойтой холбоотой ээрэх, буруу хооллох өвчлөлүүдийг эмчлэх хөтөлбөр төлөвлөх, хэрэгжүүлэх,
  • е) сонсгол, хэл ярианы эмгэгтэй хүмүүс, тэдгээрийн гэр бүлд, багш, ажил олгогчдод зөвлөгөө, зааварчилгаа өгөх,
  • ж) шаардлагатай бол үйлчлүүлэгч, гэр бүлийг анагаахын болон боловсролын нэмэлт үйлчилгээнд хамрагдахыг зөвлөх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Сонсголын мэргэжилтэн
  • Хэл ярианы мэргэжилтэн
  • Хэл ярианы согог засалч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2266-11 Сонсголын мэргэжилтэн
Индекс 2266-12 Хэл, ярианы мэргэжилтэн
Индекс 2266-13 Хэл, ярианы согог засалч