Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2262
Нэр Эм зүйч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:35
Тодорхойлолт
  • Эм зүйч нь эмийн бүтээгдэхүүнүүдийг хадгалах, нөөцлөх, нэгдэлд хувиргах, бэлтгэх, эмчлэгч эмч болон анагаахын мэргэжилтний бичсэн жорын дагуу олгох эм тариа, эмийн зохистой хэрэглээ, сөрөг үр дагаварын талаар зөвлөгөө өгнө. Тэд хүний эрүүл мэнд, эмчилгээний арга барил судлах, турших, бэлдэх, жор бичих, хянахад хувь нэмэрээ оруулна.
Гүйцэтгэх үүрэг
  • а) эмчлэгч эмч болон анагаах мэргэжилтний бичсэн жор хүлээж авах, эм олгохоос өмнө үйлчлүүлэгчийн өвчний түүхийг шалгах, эмийн тун зөв эсэх, эм хоорондоо харшлах эсэх, хэрэглэх зааварыг нягтлах,
  • б) шингэн, тосон, нунтаг, үрэл зэрэг эм бэлдмэлийг жорын дагуу бэлтгэх, шошго наах ажлыг удирдах,
  • в) эм захиалагч, үйлчлүүлэгчдэд эм тарианы үйлчилгээ, харшлал, эсрэг үйлчлэл, дагавар үзэгдэл, эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх,
  • г) эрүүл мэндийн мэргэжилтний хамт тухайн өвчтөнд эмийн үзүүлэх үр нөлөө, чанар, байдлыг төлөвлөх, хянах, шалгах,
  • д) мансууруулах бодис, хор, зуршил, дасал үүсгэдэг, эмийн жор бичилт, олголтын талаар хууль, мэргэжлийн үүднээс хавтаст хэрэг хөтлөх,
  • е) вакцин, ийлдэс болон муудах магадлалтай бусад эм бэлдмэлийг дүрэм журмын дагуу нөөцлөх, хадгалах,
  • ж) жороос гадуур олгох эм бэлдмэл, хөнгөн хэлбэрийн өвчнийг оношлох, эмчлэх анхан шатны тусламжийн талаар зөвлөгөө өгөх,
  • з) эмийн сангийн техникч, дадлагажигч, борлуулагч ажилтны ажил үүргийг удирдах,
  • и) эм зүй, гоо сайхны болон холбогдох химийн бүтээгдэхүүнийг бий болгох, сайжруулахад чиглэсэн судалгаа шинжилгээ хийх,
  • к) химич, инженер, бусад мэргэжилтэнтэй үйлдвэрлэлийн технологи, орц, найрлагын талаар зөвлөлдөх,
  • л) эм бэлдмэлийг тодорхойлж, цэвэр ариун, үйлчилгээг стандартад нийцүүлэх,
  • м) эмийн бүтээгдэхүүний шошго, сав боодол, тэмдэглэгээг үнэлж дүгнэх,
  • н) зарим тодорхой эм бэлдмэлтэй холбоо бүхий мэдээлэл, эрсдлийг судлах, боловсруулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Эмийн химич
  • Эмнэлгийн эм зүйч
  • Эмийн үйлдвэрийн эм зүйч
  • Эмийн сангийн (худалдааны) эм зүйч
Холбогдох ажил мэргэжил
  • 3213 Эм зүйн техникч болон туслагч
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 2262-11 Эм зүйч, хяналтын
Мэргэжил 2262-12 Эмийн химич
Мэргэжил 2262-13 Эмнэлгийн эм зүйч
Мэргэжил 2262-14 Эмийн үйлдвэрийн эм зүйч
Мэргэжил 2262-15 Эмийн сангийн эм зүйч /эмийн худалдааны/