Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2261
Нэр Нүүр амны эмч (Шүдний эмч)
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:35
Тодорхойлолт
  • Нүүр амны (шүдний) эмч нь шүдний орчин үеийн эрүүл мэндийн зарчим, арга хэрэгслийг ашиглан шүд, ам холбогдох эд эрхтний өвчин, гэмтэл, гажигийг оношлох, эмчлэх, сэргийлэх үүрэгтэй. Тэд өргөн хүрээний тусгайлсан оношлогооны, мэс заслын болон бусад технологийг амны хөндийн эрүүл мэндийг сэргээх, дэмжих зорилгоор ашигладаг.
Гүйцэтгэх үүрэг
  • а) нүүр, ам, эрүү зэрэг холбогдох бүтцийн өвчин, гэмтэл, гажиг, шүдний эмгэгийг рентген, шүлсний шинжилгээ, өвчний түүх ашиглан оношлох,
  • б) нүүр, амны хавийн эдийг эмчлэх, флорт түрхлэг хийх зэрэг амны хөндийн эрүүл мэндийн сэргийлэх эмчилгээ хийх, хөхүүлэн дэмжих,
  • в) эмчилгээний явцад мэдрэгдэх өвчин, зовиурыг намдаах үүднээс хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийх,
  • г) эмчилгээний дараа зовиур үргэлжлэх тохиолдолд намдаах үүднээс эмийн жор бичиж өгөх,
  • д) амны хөндийн нөхөн сэргээх хэрэгсэл, хиймэл шүд, бүрээс, холбоос, шүдний аппарат зэргийг суулгах, өвчилсөн, хорхойтсон шүдийг эмчлэх,
  • е) шүд авах, эсийн шинжилгээ авах, шүдний аппарат суулгах зэрэг мэс ажиллабар хийх,
  • ж) хиймэл шүдний хэмжээ, хэлбэрийг тодорхойлохын тулд эрүү, шүдний хэв авах, хэмжих,
  • з) хиймэл шүдний хэрэгслүүд шүдний зай хадгалагч, холбоос, тагнай бүхий хиймэл шүдний загвар гаргах, хийх, тохируулах, хиймэл шүдний техникчид өгөх жор, заавар бичих,
  • и) авч болдог болон байнгын хиймэл эрхтэн суулган амны хөндийн эрүүл мэндийг сэргээх,
  • к) үйлчлүүлэгч, гэр бүлд амны хөндийн эрүүл мэндийг сахих амын хөндийн ариун цэвэр, хоол хүнс бусад аргын талаар мэдлэг олгох,
  • л) шүдний эрүүл ахуйч, сувилагч болон бусад ажилтныг удирдах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Нүүр амны эмч, ерөнхий эмчилгээний
  • Нүүр амны эмч, гажиг заслын
  • Нүүр амны эмч, согог заслын
  • Нүүр амны эмч, мэс заслын
  • Нүүр амны эмч, хүүхдийн
  • Нүүр амны өвчин судлаач
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар