Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3111-18
Нэр Техникч, гидрогеологийн /мониторингийн/
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:42:24
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Technicians, hydrogeological /groundwater monitoring/
Тодорхойлолт
Газар доорх усны нөөц, чанарын төлөв байдал, түүний хувьсал өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, илэрсэн сөрөг өөрчлөлтийг зогсоох, арилгах арга хэмжээ боловсруулах, төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, хянах чиглэлээр ажиллахад чиглэгдэнэ.
Чиг үүрэг
  1. Газар доорх усны мониторингийн зохион байгуулалтыг төлөвлөх, ажиглалт, хэмжилтийн байнгын цэгүүд, хяналт шинжилгээний сүлжээг байгуулах;
  2. Газар доорх усны нөөц, химийн болон хийн найрлага, түвшин, ундарга, температур зэрэг горимын үзүүлэлтүүдийн ажиглалт, хэмжилт хийх, судалгааны мэдээлэл дээр үндэслэн газар доорх усны орон зай, цаг хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг үнэлэх, прогноз өгөх;
  3. Газар доорх усны горимд нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн хоорондын холбоог тогтоох, газар доорх усны байгалийн болон техноген горимын өөрчлөлтийг үнэлэх;
  4. Газар доорх усанд хүний аж ахуйн үйл ажиллагаанаас гидрогеологийн нөхцөлд үзүүлэх нөлөөллийг  үнэлэх, сөрөг нөлөөллийг зогсоох, арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, мэдээллээр хангах, зохион байгуулах, хэрэгжүүлэх, хянах.
Мэдлэг
  • Хими
  • Лабораторийн техник
  • Усны химийн шинжилгээ 
Ур чадвар
  • Шинжилгээнд зориулж дээж цуглуулах
  • Усны чанарыг үнэлэх шинжлэх ухааны өгөгдлийг тайлбарлах
  • Усны чанарын үзүүлэлтүүдийг хэмжих
  • Усны чанарт хяналт тавих лабораторийн шинжилгээ хийх
  • Усны шинжилгээ хийх
  • Усны химийн шинжилгээ хийх
  • Усны сорилын горимыг гүйцэтгэх химийн дээж бэлтгэх
  • Газрын доорх усны туршилтын өгөгдлийг бүртгэх
Ажил мэргэжлийн жишээ
  • Гүний усны лабораторийн техникч
  • Гүний усны хяналтын системийн техникч
  • Гүний усны хяналтын техникч
  • Гүний уснаас дээж авах техникч
  • Гүний уснытехникч