Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1420
Нэр Жижиглэн болон бөөний худалдааны менежер
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:27
Тодорхойлолт
  • Жижиглэн, бөөний худалдааны менежер нь жижиглэн болон бөөний худалдаа эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэх, зохицуулах, дэлгүүрийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг нэгж хэсгийн төсөв, ажиллах хүчин, стратегийн болон шуурхай ажиллагааг хариуцдаг.
Гүйцэтгэх үүрэг
  • а) бүтээгдэхүүний багц, материалын нөөц, үйлчилгээний стандартыг тогтоох,
  • б) худалдан авалт, маркетингийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэ тогтоох,
  • в) бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан танилцуулах,
  • г) материалын нөөц, санхүүгийн гүйлгээний данс тооцоо хөтлөх,
  • д) байгууллагын төсвийг хариуцах,
  • е) ажилтан шалгаруулах, сургах явцад хяналт тавих,
  • ж) үйлдвэрлэлийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааны заавар дүрмийг сахин мөрдүүлэх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Жижиглэн худалдааны менежер
  • Супермаркетийн менежер
  • Хүнсний дэлгүүрийн менежер
  • Дэлгүүрийн менежер
Холбогдох ажил мэргэжил
  • 1221 Борлуулалт, маркетингийн менежер
  • 5221 Дэлгүүр ажиллуулагч
  • 5222 Дэлгүүрийн эрхлэгч
  • 5223 Дэлгүүрийн борлуулалтын туслагч
Тайлбар