Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1412
Нэр Рестораны менежер
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:26
Тодорхойлолт
  • Рестораны менежер нь кафе, ресторан, зоогийн газрын хоол хүнс бэлтгэх үйлчилгээ эрхэлдэг холбогдох байгууллагын үйл ажиллагааг төлөвлөж, удирдан зохицуулна.
Гүйцэтгэх үүрэг
  • а) ахлах тогооч, тогооч нартай зөвлөлдөн хоолны цэс төлөвлөх,
  • б) тусгай арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах,
  • в) төсвийн дагуу бараа худалдан авах, үнэ тогтоохыг зохицуулах,
  • д) материалын нөөц, санхүүгийн гүйлгээний тайлан, тооцоо хөтлөх,
  • е) хоолны заал, гал тогоо, хүнсний агуулахыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн, цэвэр, үзэмжтэй байлгах,
  • ж) хоол болон үйлчилгээний чанарыг үнэлэх, дүгнэх үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн талаар тэдэнтэй харилцах зөвлөлдөх,
  • з) зөөгч, гал тогооны ажилтан шалгаруулах, ажлын хуваарь тогтоох, сургах, дадлагажуулах,
  • и) захиалга хүлээн авах, зочдыг угтах, хоолны захиалга хийхэд туслалцаа үзүүлэх,
  • к) үйлчлүүлэгчтэй хэлэлцээ тохироо хийх,
  • л) эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны заавар журмыг мөрдүүлэх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Кафены менежер
  • Рестораны менежер
  • Зоогийн газрын менежер
Холбогдох ажил мэргэжил
  • 3434 Тогооч
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 1412-11 Менежер, гуанз, цайны газрын
Мэргэжил 1412-12 Менежер, зууш, ундааны газрын
Мэргэжил 1412-13 Эзэн, баарны
Мэргэжил 1412-14 Эзэн, рестораны
Мэргэжил 1412-15 Менежер, өөртөө үйлчлэх рестораны
Мэргэжил 1412-16 Менежер, рестораны
Мэргэжил 1412-17 Менежер, кафены