Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1411
Нэр Зочид буудлын менежер
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:26
Тодорхойлолт
  • Зочид буудлын менежер нь зочид буудал, дэн буудал зочдыг байрлуулах зэрэг ижил төстэй үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааг төлөвлөж, удирдан зохицуулна.
Гүйцэтгэх үүрэг
  • а) захиалга хүлээн авах, хүлээн авахын үйлчилгээ, цэвэрлэгээ, орон байр харгалзах ажиллагааг зохион байгуулах,
  • б) аюулгүй ажиллагаа, тохижилт, өмч хөрөнгө, хамгаалалтын хэрэгслийн бүрэн байдлыг хянах,
  • в) баар, ресторан, тусгай арга хэмжээ, хурал зөвлөгөөний ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах,
  • д) архи дарсаар үйлчлэх, тоглоом наадгай зохиох болон эрүүл ахуй, ариун цэврийн бусад хууль тогтоомжийг сахиулах,
  • е) үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг үнэлэх, хянаж үзэх,
  • ж) нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааг зохион байгуулах,
  • з) байгууллагын төсвийг хариуцах,
  • и) ажилтан шалгаруулж авах, сургаж дадлагажуулахад хяналт тавих,
  • к) эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны заавар журмыг мөрдүүлэх,
  • л) зочдыг орон нутгийн жуулчлалтай холбоотой мэдээллээр хангах, аялал,тээврийгзохицуулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Зочид буудлын менежер
  • Дэн буудлын менежер
  • Залуучуудын нийтийн байрны менежер
Холбогдох ажил мэргэжил
  • 5152 Гэрийн үйлчлэгч
Тайлбар