Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1349
Нэр Аль нэг ангилалд ороогүй мэргэшсэн үйлчилгээний бусад менежер
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:26
Тодорхойлолт
  • Энэхүү нэгж бүлэгт “Захиргаа, арилжааны менежер” гэсэн дэд бүлэг 12, тэрчлэн “Төрөлжсөн үйлчилгээний менежер” гэсэн дэд бүлэг 13-ийн аль ч ангилалд багтаагүй төлөвлөх, зохицуулах үүрэгтэй менежерүүд орно. Жишээлбэл, энэ ангилалд стандартчилал, цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх, номын сан, хууль сахиулах болон гал унтраах зэрэг хүчний байгууллагын алба хариуцсан менежер ордог.
Чиг үүрэг
  • а) үйлчилгээ, материал хангамж, хүчний байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн чиглэл, удирдлагаар хангах,
  • б) журам, бодлого, стандартыг тодорхойлох, хэрэгжүүлэх, хянан шинжлэх,
  • в) техник, контор, үйлчилгээний болон, тордлого арчилгаа хариуцсан ажилтны ажил үйлдлийг чиглүүлэх, зохион байгуулах, үнэлэх,
  • г) үйлчилгээ үзүүлэхэд зориулах нөөцийг хянан шинжлэх, үнэлэн дүгнэх,
  • д) төсвийн төлөвлөлт, тайлан, материал хангамж, тоног төхөөрөмж худалдан авалт, үйлчилгээний зардал зэрэг асуудлаар захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих,
  • е) үйлчилгээг төлөвлөх, чиглүүлэх, зохицуулах,
  • ж) ижил төстэй үйл ажиллагаатай өөрийн салбарын үйлчилгээний байгууллагын хамтын ажиллагааг зохицуулах,
  • з) төсөв батлах, захиран зарцуулах, зардалд хяналт тавих, нөөцийн үр дүнтэй ашиглалтыг хангах,
  • и) ажилтан шалгаруулж авах, сургаж дадлагажуулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Архивын менежер
  • Уран зургийн галерейн менежер
  • Засан хүмүүжүүлэх газрын менежер
  • Хуулийн үйлчилгээний байгууллагын менежер
  • Номын сангийн менежер
  • Музейн менежер
  • Цагдаагийн захирагч
  • Шоронгийн захирагч
  • Стандартчилалын менежер

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 1349-11 Менежер, архивын
Индекс 1349-12 Менежер, уран зургийн галерейн
Индекс 1349-13 Менежер, засан хүмүүжүүлэх газрын
Индекс 1349-14 Менежер, хуулийн үйлчилгээний байгууллагын
Индекс 1349-15 Менежер, номын сангийн
Индекс 1349-16 Менежер, музейн
Индекс 1349-17 Менежер, стандарчиллын
Индекс 1349-18 Менежер, баталгаажуулалтын, итгэмжлэлийн
Индекс 1349-19 Менежер, хэмжилзүйн, лабораторийн
Индекс 1349-20 Менежер, зорчигч тээврийн
Индекс 1349-21 Менежер, төмөр замын
Индекс 1349-22 Менежер, ачаа тээврийн
Индекс 1349-23 Менежер, шуудан холбооны
Индекс 1349-24 Менежер, хот тохижилтын
Индекс 1349-25 Менежер, нисэх буудлын
Индекс 1349-26 Ерөнхий зураач, театрын
Индекс 1349-27 Ерөнхий найруулагч, киноны
Индекс 1349-28 Ерөнхий найруулагч, театрын
Индекс 1349-29 Ерөнхий редактор, киноны
Индекс 1349-30 Ерөнхий удирдаач, чуулгын
Индекс 1349-31 Менежер, филармонийн
Индекс 1349-32 Менежер, тайзны
Индекс 1349-33 Найруулагч, дууны /киноны/
Индекс 1349-34 Найруулагч, тайзны
Индекс 1349-35 Найруулагч, телевизийн
Индекс 1349-36 Найруулагч, эвлүүлэгч
Индекс 1349-37 Удирдаач, хөгжмийн
Индекс 1349-38 Уран сайхны удирдаач, киноны
Индекс 1349-39 Уран сайхны удирдаач, театрын
Индекс 1349-40 Уран сайхны удирдаач, чуулгын
Индекс 1349-41 Уран сайхны удирдаач, филармонийн
Индекс 1349-42 Мэргэшсэн үйлчилгээний бусад менежер