Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1346
Нэр Банк, санхүү, даатгалын үйлчилгээний менежер
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:26
Тодорхойлолт
  • Банк, санхүү, даатгалын үйлчилгээний менежер нь санхүүгийн болон даатгалын үйлчилгээ эрхэлдэг байгууллага, тухайлбал банк, банк, нийгэмлэг, зээлийн хоршоо, даатгалын компаний салбар байгууллагуудын үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэх, зохицуулах үүрэгтэй. Энэхүү менежер нь санхүү, даатгалын асуудлаар үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) салбар байгууллагын ажилтны үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэх, зохицуулах,
  • б) хувь хүн, бизнес хэрэглэгчидтэй харилцаа тогтоох,
  • в) үйлчлүүлэгчдэд тэдний санхүү, даатгалын хэрэгцээ, хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт зэрэг хэрэглэгчтэй хамааралтай асуудлаар зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх,
  • г) зээл ба даатгалын өргөдлийг шалгах, үнэлэх, шийдвэрлэх,
  • д) зээл өргөтгөх, сунгах шийдвэрт хяналт тавих,
  • е) санхүүгийн шалгалт судалгаа явуулах,
  • ж) бэлэн мөнгө, санхүүгийн хэрэгсэл болон зохицуулалтын тайлан, мэдээллийг бэлтгэх явцад хяналт тавих,
  • з) арилжааны, үл хөдлөх хөрөнгийн, хувь хүний авсан зээл, зээлийн шугамыг батлах, эсхүл татгалзах ажиллагааг зохицуулах,
  • и) байгууллагаас бусад салбартай явуулах хамтын ажиллагааг зохицуулах,
  • к) төсөв батлах, захиран зарцуулах, зарцуулалтанд хяналт тавих, нөөцийн үр зохистой ашиглалтыг хангах,
  • л) ажилтанг шалгаруулж авах, сургаж дадлагажуулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Банкны менежер
  • Барилгын нийгэмлэгийн менежер
  • Зээлийн хоршооны менежер
  • Даатгалын агентлагын менежер
Холбогдох ажил мэргэжил
  • 1211 Санхүүгийн менежер
  • 3312 Зээлийн ажилтан
  • 3321 Актуарч
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 1346-11 Банкны менежер
Мэргэжил 1346-12 Барилгын нийгэмлэгийн менежер
Мэргэжил 1346-13 Зээлийн хоршооны менежер
Мэргэжил 1346-14 Даатгалын агентлагын менежер