Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1345
Нэр Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын менежер
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:25
Тодорхойлолт
  • Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын менежер нь боловсролын үйлчилгээ үзүүлдэг бага болон дунд сургууль, коллеж, их, дээд сургуулийн салбар, тэнхим зэрэг боловсролын байгууллагын боловсролын үйлчилгээг төлөвлөж, удирдан зохицуулна.
Гүйцэтгэх үүрэг
  • а) боловсролын агентлаг, захиргааны байгууллагаас гаргасан ерөнхий чиглэлд үндэслэн боловсролын хөтөлбөр боловсруулах,
  • б) сургуулийн ажил хэрэг, оюутан, сурагчдын элсэлтэд хяналт тавих хяналтын систем, дүрэм журмыг боловсруулан хэрэгжүүлэх,
  • в) оюутан, сурагчдын элсэлт, боловсролын үйлчилгээ эрхэлдэг захиргаа, конторын үйл ажиллагааг зохион байгуулж удирдах,
  • г) төсвийн төлөвлөлт, тайлан, сургалтын материал, тоног төхөөрөмжийн хангамж, үйлчилгээний зардал зэрэг асуудлаар захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих,
  • д) багш болон академик, захиргааны ажилтан, оюутан сурагчдыг манлайлах, чиглүүлэх,
  • е) сургалтын арга барилыг судлах, сургалтын материалуудыг хянах зэргээр багш, профессор багш нарын ажлыг үнэлэх,
  • ж) боловсролын хөтөлбөрийг сурталчлах, байгууллага буюу сургалтын үйлчилгээг өргөн олон нийтэд таниулах,
  • з) сургалтын материаллаг хэрэгслийн арчилгаа тордолгоог хянах,
  • и) оюутан сурагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт аюулгүй, таатай орчин бүрдүүлэх үүднээс сахилгын ёс зүйн дүрмийг боловсруулж, мөрдөх,
  • к) эцэг эх, олон нийт, хандивлагч байгууллагатай хамтран нэмэлт хөрөнгийн сан бий болгох арга хэмжээ зохион байгуулах, хэрэгжүүлэх,
  • л) ажилтанг шалгаруулж авах, сургаж, дадлагажуулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Захирал, цогцолбор сургуулийн
  • Захирал, лаборатори сургуулийн
  • Захирал, олон улсын хөтөлбөрийн сургуулийн
  • Захирал, ердийн сургуулийн
  • Захирал, ердийн сургуулийн /дотуур байртай/
  • Захирал, тусгай сургуулийн
  • Захирал, насан туршийн боловсролын төвийн
  • Декан, факультетийн, их, дээд сургуулийн, коллежийн
  • Тэнхимийн эрхлэгч, их, дээд сургуулийн, коллежийн
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар