Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1324
Нэр Хангамж, түгээлт, холбогдох бусад менежер
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:24
Тодорхойлолт
  • Хангамж, түгээлтийн албаны адилтгах бусад менежер нь бараа таваарын хангамж, тээвэрлэлт, хадгалалт болон түгээлттэй холбоотой ажлыг төлөвлөх, удирдах, зохицуулах асуудлыг эрхэлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) бараа таваарын худалдан авалт, хадгалалт, хуваарилалтын стратегийн төлөвлөлтийн ажлыг эрхлэх, хэрэгжүүлэх, хяналт тавих
  • б) хэрэгцээтэй барааны нийтүүлэлтийг хамгийн бага зардлаар авах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх
  • в) худалдааны гэрээ байгуулах, худалдан авч буй бараа таваарын чанарыг шалгах, бараа нийлүүлэгчидтэй үнийн талаар харилцан тохирох
  • г) хангамжийн шаардлагад нийцүүлж, эд хогшлын бүртгэлийн системийг хянаж шалгах
  • д) нийт бараа таваарыг бүртгэх системыг тогтоож, дахин захиалах, хангах ажлыг боломжтой цагт хийх
  • е) бараа таваарын тээвэрлэлтийн стандарт шаардлагатай холбоотой бусад хэлтэс болон үйлчлүүлэгчтэй харилцан холбоотой ажиллах
  • ж) худалдан авах, хадгалалт болон хуваарилалтын ажлын бүртгэл хөтлөлт, түүнд хяналт тавих
  • з) зардлын төсөв тогтоож хянах, нөөцийг зохистой ашиглах
  • и) захиргаа, удирдлагатай холбогдох асуудлыг удирдан зохион байгуулах
  • к) өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах
  • л) боловсон хүчний сонголт, сургалтын ажлын үүргийн биелэлтэнд хяналт тавих
Ажил мэргэжлийн жишээ
  • Логистикийн менежер
  • Галт тэрэгний өртөөний мастер
  • Хангамж, түгээлтийн менежер
  • Хангамж, телехолбооны менежер
  • Тээврийн компанийн менежер
  • Агуулахын менежер
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар