Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1321
Нэр Үйлдвэрийн менежер
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:24
Тодорхойлолт
  • Үйлдвэрийн менежер нь томоохон аж ахуйн нэгжийн боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөж, удирдан чиглүүлж зохицуулна.
Гүйцэтгэх үүрэг
  • а) үйлдвэрлэлийн стратегийн бодлого, төлөвлөгөөг тодорхойлох, хэрэгжүүлэх, хяналт тавих,
  • б) үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүтээгдэхүүн гаргалт, үйлчилгээний чанар, тоо хэмжээ, өртөг зардал, цаг хугацаа, шаардагдах ажиллах хүчин зэргээр нь нарийвчлан төлөвлөх,
  • в) тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг төлөвлөх, ажиллуулах цагийг тогтоох, сэлбэг, багаж хэрэгсэлийн хангалтыг шийдвэрлэх замаар үйлдвэрийн үйл ажиллагаа, чанарын горимд хяналт тавих,
  • г) төсөв батлах, удирдах, өртөг зардлыг хянах, зардлыг бууруулахын тулд үйл ажиллагааны хэм хэмжээ, нөөцийг тохируулан өөрчлөх,
  • д) үйлдвэрлэлийнасуудлаар бусад менежерүүдтэй зөвлөлдөх, мэдээлэл өгөх
  • е) шинэ үйлдвэр, тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулахад хяналт тавих,
  • ж) үйлдвэрлэлийн бүртгэл, тайланг бэлтгэх,
  • з) хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг хангах, шинэ машин механизм, тоног төхөөрөмжийг суулгах, авахад хяналт тавих,
  • и) бизнесийн нөөц боломжийг илрүүлж, үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тодорхойлох,
  • к) үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, орчин нөхцөлд нөлөөлөх хууль эрх зүйн болон зохицуулалтын стандартыг судлах, хэрэгжүүлэх,
  • л) тусгай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнийн санал гаргах, үйлчлүүлэгчид болон ханган нийлүүлэгчидтэй гэрээ байгуулах,
  • м) боловсон хүчний сонголт, сургалт, гүйцэтгэлд хяналт тавих.
Ажил мэргэжлийн жишээ
  • Боловсруулах үйлдвэрийн эзэн
  • Боловсруулах үйлдвэрлэлийн менежер
  • Үйлдвэрлэлийн ба үйл ажиллагааны менежер (боловсруулах үйлдвэрлэлийн)
Холбогдох ажил мэргэжил
  • 3122 Үйлдвэрлэлийн дунд түвшний менежер (боловсруулах үйлдвэрлэлийн)
Тайлбар