Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1311
Нэр Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын үйдвэрлэлийн менежер
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:23
Тодорхойлолт
  • Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн үйлдвэрлэлийн менежер нь тариа тарих, мал өсгөж үржүүлэх, тариалангийн газар, мал аж ахуйн ферм, компани, хөдөө аж ахуйн хоршоолол зэрэг хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн томоохон хэмжээний үйл ажиллагааны үйлдвэрлэлийг төлөвлөж, удирдан зохицуулна.
Гүйцэтгэх үүрэг
  • а) хөдөө аж ахуйн ба ойн аж ахуйн зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээний шаардлагууд болон зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг хангахын тулд үйлдвэрлэлийг төлөвлөх,
  • б) төсөв батлах, удирдах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлыг хянах, фермийн болон загасны аж ахуйн менежментийн үйл ажиллагаа зэрэг мэдээллийг бүртгэх, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан бэлтгэх,
  • в) үр тариа, загас, мал худалдах асуудлаар худалдан авагчидтай хэлэлцээ хийх,
  • г) бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн менежментийн асуудлаар фермер, багийн ахлагч менежер болон бие даан эзэмшигчтэй гэрээ байгуулах,
  • д) аж ахуйн үйл ажиллагааны төрөл, эрчим, дэс дарааллыг төлөвлөх (тариа тарих, хор цацах, ургац хураах хамгийн тохиромжтой хугацааг тодорхойлох),
  • е) бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардагдах бордооны төрөл, тоо хэмжээг тодорхойлохын тулд хөрсийг шинжлэх,
  • ж) трактор, үр, бордоо, химийн бодис зэрэг машин, тоног төхөөрөмж, хангамжийн зүйлсийг худалдан авах,
  • з) байгаль орчныг хордуулагч бодис, зэрлэг ургамал, хортон шавьж, өвчнийг таних, хяналт тавих,
  • и) барилга, усан хангамжийн систем, тоног төхөөрөмжийг арчилж тордох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах,
  • к) тариалах, усжуулах, химийн бодис хэрэглэх, ургац хураах, ангилах зэрэг үйл ажиллагааг удирдах, зохицуулах,
  • л) үр тариа боловсрох хугацааг тодорхойлох, цаг агаарын улмаас гарч болзошгүй үр тарианы эрсдлийг тооцоолохын тулд тариалангийн газар, талбайг шалгах,
  • м) ажилтан болон гэрээлэгчдийн сонголт, сургалт, гүйцэтгэлд хяналт тавих.
Ажил мэргэжлийн жишээ
  • Ойн аж ахуйн менежер
  • Тариалангийн менежер
  • Хөдөө аж ахуй, ан агнуур, ойн ба загасны аж ахуй, мал эмнэлэг, биотехнологийн үйлдвэрлэл, үйлчилгээний алба, хэлтэс, тасгийн менежер
  • Хөдөө аж ахуй, ан агнуур, ойн ба загасны аж ахуй, мал эмнэлэг, биотехнологийн үйлдвэрлэлийн захиргааны алба, хэлтэс, тасгийн менежер
  • Биотехнологийн үйлдвэрлэл, үйлчилгээний албаны дарга, ерөнхий технологич, ерөнхий инженер
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар