Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1114
Нэр Тусгай сонирхол бүхий байгууллагын удирдах албан тушаалтан /улс төр, олон нийтийн, ТББ/
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:21
Тодорхойлолт
  • Тусгай сонирхол бүхий байгууллагын удирдах албан тушаалтан нь улс төрийн нам, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн холбоо, хүмүүнлэгийн болон буяны байгууллага, спортын холбоо зэрэг тусгай сонирхол бүхий байгууллагын бодлогыг тодорхойлох, боловсруулах, хэрэгжилтийг нь удирдан чиглүүлэх, түүнийг төлөөлөх, нэрийн өмнөөс нь үйл ажиллагаа явуулна.
Чиг үүрэг
  • а) байгууллагын бодлого, дүрэм журмыг тодорхойлох, боловсруулах,
  • б) байгууллагын ерөнхий үйл ажиллагааг төлөвлөх, удирдан чиглүүлэх, зохицуулах,
  • в) байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг захирлуудын болон удирдах зөвлөл, гишүүд, санхүүжүүлэгч байгууллагад тайлагнах,
  • г) байгууллага, түүний гишүүд болон холбогдох тусгай сонирхол бүхий бүлгүүдийн өмнөөс хэлэлцээ хийх,
  • д) хууль тогтоох байгууллага, засгийн газрын бодлого, хөтөлбөрийн талаар тусгай сонирхол бүхий бүлгийн ашиг сонирхлыг олон нийтийн өмнө илэрхийлэх,
  • е) хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдан чиглүүлэх,
  • ж) үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэхэд тохирох тогтолцоо, журмыг боловсруулж хэрэгжүүлэх,
  • з) нэгжийн зорилт, хариуцлагын гүйцэтгэлийг хянах, үнэлэх,
  • и) албан лсны үйл явдал, зөвлөлийн хурал, хэлэлцээ, цуглаан, олон нийтийн арга хэмжээ, чуулганд байгууллагаа төлөөлөх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Улс төрийн намын удирдах ажилтан
  • Ажил олгогч, эздийн болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллага ба эдийн засгийн сонирхол бүхий бусад байгууллагын удирдах ажилтан
  • Хүмүүнлэгийн болон тусгай сонирхол бүхий байгууллагын удирдах ажилтан

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 1114-11 Дарга, улс төрийн намын
Индекс 1114-12 Дэд дарга, улс төрийн намын
Индекс 1114-13 Ерөнхий нарийн бичгийн дарга, улс төрийн намын
Индекс 1114-14 Зохицуулагч, улс төрийн намын
Индекс 1114-15 Нарийн бичгийн дарга, улс төрийн намын
Индекс 1114-16 Бусад удирдах ажилтан, улс төрийн намын
Индекс 1114-17 Ерөнхийлөгч, ажил олгогч, эздийн байгууллагын
Индекс 1114-18 Дэд Ерөнхийлөгч, ажил олгогч, эздийн байгууллагын
Индекс 1114-19 Ерөнхийлөгч, үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны
Индекс 1114-20 Дэд ерөнхийлөгч, үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны
Индекс 1114-21 Нарийн бичгийн дарга, ажил олгогч, эздийн байгууллагын
Индекс 1114-22 Нарийн бичгийн дарга, үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны
Индекс 1114-23 Дарга, алба, газар, хэлтэс, тасгийн /ажил олгогч, эздийн байгууллагын/
Индекс 1114-24 Дарга, алба, газар, хэлтэс, тасгийн /үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны/
Индекс 1114-25 Дарга, байгаль орчныг хамгаалах байгууллагын
Индекс 1114-26 Дарга, олон нийтийн сайн дурын байгууллагын
Индекс 1114-27 Дарга, улаан загалмайн нийгэмлэгийн
Индекс 1114-28 Дарга, хүмүүнлэгийн байгууллагын
Индекс 1114-29 Дарга, хүний эрхийн байгууллагын
Индекс 1114-30 Дарга, тусгай сонирхол бүхий бусад байгууллага, нийгэмлэгийн
Индекс 1114-31 Дэд дарга, орлогч дарга, улаан загалмайн нийгэмлэгийн
Индекс 1114-32 Дэд дарга, орлогч дарга, хүмүүнлэгийн байгууллагын
Индекс 1114-33 Дэд дарга, орлогч дарга, хүний эрхийн байгууллагын
Индекс 1114-34 Дэд дарга, орлогч дарга, тусгай сонирхол бүхий бусад байгууллага, нийгэмлэгийн
Индекс 1114-35 Удирдах ажилтан, тусгай сонирхол бүхий бусад байгууллага, нийгэмлэгийн
Индекс 1114-36 Зөвлөх, тусгай сонирхол бүхий бусад байгууллага, нийгэмлэгийн