Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1112
Нэр Төрийн байгууллагын удирдах албан тушаалтан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:21
Тодорхойлолт
  • Төрийн байгууллагын удирдах албан тушаалтан нь засаг захиргааны байгууллагад бодлогын чанартай асуудлаар зөвлөгөө өгөх, засгийн газрын агентлаг болон холбогдох байгууллагын төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, гадаад орнуудад улсаа төлөөлөх, эсвэл эдгээртэй ижил төстэй үүргийг засгийн газар хоорондын байгууллагад гүйцэтгэнэ. Мөн засгийн газар, хууль тогтоох байгууллагаас гаргасан хууль тогтоомж, бодлогод нийцүүлэн аймаг, нийслэлийн, орон нутгийн, бүс нутгийн засаг захиргааны болон Засгийн газар, түүний харьяа байгууллага, зөвлөл, агентлаг буюу комиссийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, хянах, үнэлэх үйл ажиллагаа явуулна.
Чиг үүрэг
  • а) засгийн газар болон аймаг, нийслэлийн, бүсийн болон орон нутгийн засаг захиргаа, хууль тогтоогчдод бодлогын чанартай асуудлаар зөвлөгөө өгөх,
  • б)засгийн газрын төсөв, хууль тогтоомж, тэдгээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах талаар зөвлөгөө өгөх,
  • в) засгийн газрын байгууллага буюу агентлагын зорилтыг хууль тогтоомж, засгийн газрын бодлогод нийцүүлэн тодорхойлох,
  • г) засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх журам, хөтөлбөрийг засгийн газартай зөвшилцөн боловсруулах, батлах, үнэлэх,
  • д) дунд тушаалын менежер, ахлах ажилтнуудын өргөн барьсан баримт бичиг, товч мэдээлэл, илтгэл тайланг батлах, үнэлэх, хянах, зөвлөмж өгөх,
  • е) төсвийн хяналтыг хэрэгжүүлэхэд тохирох тогтолцоо, журмыг боловсруулж, хэрэгжүүлэх,
  • ж) төрийн байгууллагын бусад ахлах менежер, албан хаагчтай үйл ажиллагаагаа уялдуулах,
  • з) хууль тогтоох болон засгийн газрын бусад хороодод бодлого, хөтөлбөр, төсвийн талаар танилцуулга хийх,
  • и) засгийн газрын болон засаг захиргааны байгууллага, агентлагаас төрийн бодлого, хууль тогтоомжийг тайлбарлах, хэрэгжүүлэхэд хяналт тавих,
  • к) холбогдох бусад үүргийг гүйцэтгэх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Элчин сайд
  • Хотын захирагч
  • Төрийн албаны зөвлөлийн гишүүн
  • Ерөнхий консул
  • Дарга, засгийн газрын агентлагын
  • Ерөнхий байцаагч, төрийн захиргааны байгууллагын
  • Дарга, цагдаагийн газрын
  • Төрийн нарийн бичгийн дарга, төрийн захиргааны байгууллагын

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 1112-11 Дарга, Ерөнхийлөгчийн тамгын газар
Индекс 1112-12 Тэргүүн дэд дарга, Ерөхийлөгчийн тамгын газар
Индекс 1112-13 Дэд дарга, Ерөнхийлөгчийн тамгын газар
Индекс 1112-14 Дарга, алба, хэлтэс, тасгийн /Ерөнхийлөгчийн тамгын газрын/
Индекс 1112-15 Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын засгийн газрын дарга
Индекс 1112-16 Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Улсын Их Хурлын тамгын газрын
Индекс 1112-17 Дарга, алба, хэлтэс, тасгийн /Улсын Их Хурлын тамгын газрын/
Индекс 1112-18 Улсын ерөнхий прокурор
Индекс 1112-19 Орлогч, Улсын ерөнхий прокурорын
Индекс 1112-20 Дарга, Улсын дээд шүүхийн
Индекс 1112-21 Орлогч дарга, Улсын дээд шүүхийн
Индекс 1112-22 Ерөнхий шүүгч, дээд шүүхийн
Индекс 1112-23 Зөвлөх, Ерөнхийлөгчийн
Индекс 1112-24 Зөвлөх, Улсын Их Хурлын даргын
Индекс 1112-25 Зөвлөх, Ерөнхий сайдын
Индекс 1112-26 Дарга, Улсын Их Хурлын харъяа байгууллагын
Индекс 1112-27 Дэд дарга, нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын харъяа байгууллагын
Индекс 1112-28 Дарга, газар, хэлтэс, тасгийн /Улсын Их Хурлын харъяа байгууллагын/
Индекс 1112-29 Дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын
Индекс 1112-30 Тэргүүн дэд дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын
Индекс 1112-31 Дэд дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын
Индекс 1112-32 Дарга, алба, газар, хэлтэс, тасгийн /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын/
Индекс 1112-33 Нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
Индекс 1112-34 Гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны /орон тооны/
Индекс 1112-35 Дарга, алба, хэлтэс, тасгийн /Сонгуулийн ерөнхий хорооны/
Индекс 1112-36 Дарга, алба, хэлтэс, тасгийн /Ерөнхий прокурорын газрын/
Индекс 1112-37 Дарга, алба, газар, хэлтэс, тасгийн /Улсын дээд шүүхийн/
Индекс 1112-38 Нарийн бичгийн дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын
Индекс 1112-39 Гишүүн, төрийн албаны зөвлөлийн /орон тооны/
Индекс 1112-40 Дарга, алба, хэлтэс, тасгийн /төрийн албаны зөвлөлийн/
Индекс 1112-41 Төрийн нарийн бичгийн дарга, яамны
Индекс 1112-42 Дарга, Засгийн газрын агентлагын
Индекс 1112-43 Захирагч, чөлөөт бүсийн
Индекс 1112-44 Дарга, яамны газрын
Индекс 1112-45 Дэд дарга /орлогч дарга, Засгийн газрын агентлагын/
Индекс 1112-46 Дарга, Засгийн газраас байгуулсан төрийн тусгай болон захиргааны бусад байгууллагын
Индекс 1112-47 Дэд дарга /орлогч дарга, Засгийн газраас байгуулсан төрийн тусгай болон захиргааны бусад байгууллагын
Индекс 1112-48 Дарга, алба, газар, хэлтэс, тасгийн /Засгийн газраас байгуулсан төрийн тусгай болон захиргааны бусад байгууллагын/
Индекс 1112-49 Ерөнхий менежер, чөлөөт бүсийн
Индекс 1112-50 Орлогч дарга/дэд дарга, яамны
Индекс 1112-51 Дарга, яамны хэлтэс, алба, тасгийн
Индекс 1112-52 Дарга, Засгийн газрын агентлагын газар, хэлтэс, тасгийн
Индекс 1112-53 Дарга, чөлөөт бүсийн алба, газар, хэлтэс, тасгийн
Индекс 1112-54 Элчин сайд, онц бөгөөд бүрэн эрхт
Индекс 1112-55 Элчин сайд, тусгай үүрэг гүйцэтгэгч
Индекс 1112-56 Дарга, худалдааны төлөөлөгчийн газрын
Индекс 1112-57 Дарга, хэвлэл мэдээллийн албаны /Засгийн газрын/
Индекс 1112-58 Ерөнхий байцаагч, улсын
Индекс 1112-59 Ерөнхий консул
Индекс 1112-60 Консул
Индекс 1112-61 Зөвлөх, сайдын
Индекс 1112-62 Элчин зөвлөх
Индекс 1112-63 Зөвлөх, төрийн бусад байгууллагын
Индекс 1112-64 Нарийн бичгийн дарга, шүүхийн ерөнхий зөвлөлийн
Индекс 1112-65 Нарийн бичгийн дарга, төрийн албаны зөвлөлийн
Индекс 1112-66 Орлогч, худалдааны төлөөлөгчийн газрын
Индекс 1112-67 Хэргийг түр хамаарагч
Индекс 1112-68 Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны академийн
Индекс 1112-69 Дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны академийн
Индекс 1112-70 Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны академийн
Индекс 1112-71 Дарга, төсвийн бусад байгууллагын /захирал, эрхлэгч/