Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Дэд ангилал: 12
ҮАМАТ
ISCO-08
Менежер
Захиргаа, арилжааны менежер
Код
12
Нэр
Захиргаа, арилжааны менежер
Төрөл
Дэд ангилал
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:04
Хэвлэх
Тодорхойлолт
Захиргаа, арилжааны менежер нь аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, захиргаа, хүний нөөц, бодлого, төлөвлөлт, судалгаа, хөгжил, зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа, худалдаа, маркетингийн үйл ажиллагааг эрхлэхийн сацуу бусад нэгжид ийм үйлчилгээ үзүүлдэг нэгжийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдан чиглүүлэх, хянах ба зохицуулах үйл ажиллагаа явуулна. Энэ дэд бүлэгт хамаарагдах ажилтны гүйцэтгэх үүрэгт ихэвчлэн дараах ажил, үүрэг багтана: бодлогын зөвлөгөө өгөх, стратегийн болон санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, үйл ажиллагааны болон захиргааны дүрэм, журам гаргаж, удирдан чиглүүлэх, стратеги болон бодлогыг хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, шинэ бүтээгдэхүүн, маркетинг, олон нийтийн харилцаа, зар сурталчилгааны ажлыг удирдах, борлуулалтын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний төрөл зүйл, үйлчилгээний стандарт тогтоох, удирдах, үнэ тогтоох, зээлийн хэлэлцээр, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангах, боловсон хүчний сонголт, сургалт, гүйцэтгэлд хяналт тавих, төсөв боловсруулах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, гүйцэтгэх захирал болон бусад газар, хэлтсийн менежерүүдтэй зөвлөлдөх, нөөцийн үр ашигтай зарцуулалтыг хангах, хэлэлцээ, хурал, олон нийтийн арга хэмжээ, чуулганд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлөх.
Гүйцэтгэх үүрэг
Тайлбар
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Бүлэг
121
Бизнес, үйлчилгээ, захиргааны менежер
Бүлэг
122
Борлуулалт, маркетинг, судалгаа-хөгжлийн менежер