Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 633
Нэр Өрхийн хэрэгцээт тариалан, мал аж ахуйн холимог фермч
Төрөл Бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:15
Тодорхойлолт
  • Өрхийн хэрэгцээний шинжтэй үр тариа, мал аж ахуйн холимог фермч нь өөрийн болон гэр бүлийнхээ хоол хүнс, орон байр, бэлэн мөнгөний наад захын хэрэгцээг хангах, орлого олохын тулд тал хээрийн үр тариа, мод, бут, хүнсний ногоо, жимс ургуулж, хурааж авах, зэрлэг жимс, эмийн болон бусад ургамал түүх, мал амьтан маллах буюу агнах, загас барих ба ургамал түүнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) хөрс бэлтгэх, үр суулгах, арчлах, хурааж авах,
  • б) хүнсний ногоо, жимс, бусад мод, бут ургуулах,
  • в) зэрлэг жимс, эмийн болон бусад ургамал түүх,
  • г) мах, өндөг, сүү, үс, арьс, бусад бүтээгдэхүүн гаргаж авахын тулд амьтан, мал, шувуу үржүүлэх, арчлах, тэжээх, маллах,
  • д) ус зөөх, түлээ түүх,
  • е) бүтээгдэхүүн нөөцлөн хадгалах, зарим боловсруулалт хийх,
  • ж) байшин, бусад оромж барих, арчлан хамгаалах,
  • з) өрхийн хэрэгцээнд зориулж багаж хэрэгсэл, хувцас, сав суулга хийх,
  • и) орон нутгийн зах дээр зарим бүтээгдэхүүн зарж борлуулах.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Ангилал 6330 Тариалан, мал аж ахуй хосолсон фермч