Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 335
Нэр Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч байгууллагын ажилтан
Төрөл Бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:12
Тодорхойлолт
  • Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч байгууллагын мэргэжилтэн нь улсын хил, гааль, татвар, нийгмийн хамгааллын үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, удирдан зохион байгуулах, албадах, хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх авах хүсэлт, тухайлбал, экспорт, импортийн бараа гаргах, оруулах, аж ахуйн нэгж байгуулах, барилга байгууламж барих зэрэг үйл ажиллагаанд төрөөс гаргасан хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • Улсын хилийг хамгаалах, улсын хилээр дамжин өнгөрч буй хүн, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, бараа бүтээгдэхүүн нь төрийн холбогдох хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах, хүн, бизнес эрхлэгчийн тайланг шалгах, нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээг шийдвэрлэсэн байдлыг шалгах, татвар, үнэ ханш, цалин хөлсний өөрчлөлт, хэмжээ болон холбогдох журмын хэрэгжилтэд дүн шижилгээ хийх, төрийн албаны удирдах ажилтан болон менежерээс өгсөн зааварчилгааны дагуу ажиллах зэрэг болно.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
no records found