Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Бүлэг: 324
ҮАМАТ
ISCO-08
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн
Эрүүл мэндийн туслах/дэд мэргэжилтэн
Мал эмнэлгийн техникч, туслах ажилтан
Код
324
Нэр
Мал эмнэлгийн техникч, туслах ажилтан
Төрөл
Бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:11
Хэвлэх
Тодорхойлолт
Мал эмнэлэгийн техникч, туслах ажилтан нь малын онош тогтоох, урьдчилан сэргийлэх, эмчлэх үүргийг малын эмчийн зааварчлага, зөвлөгөө, хяналтын дор гүйцэтгэнэ. Мал эмнэлэгт түр байрлан эмчлүүлж байгаа мал амьтныг асарч сувилан, малын эмчид үзлэг, эмчилгээ, мэс засал хийхэд багаж хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж, материалыг бэлтгэх зэргээр тусална.
Гүйцэтгэх үүрэг
Мал, амьтны өвчин, гэмтлийг анагаах талаар хувь хүн, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, өвчтэй мал, амьтны өвчний оношийг тогтоох зорилгоор үзлэг хийх, хүндрэлтэй зарим тохиолдлыг малын эмчид шилжүүлэх, ердийн өвчин, эмгэгээр өвчилсөн болон гэмтэж бэртсэн мал, амьтдыг эмчлэх, мал, амьтанд үзлэг, эмчилгээ хийхэд шаардагдах багаж хэрэгсэл, материалыг бэлтгэх, цэвэрлэж ариутгах, мал, амьтныг зохиомлоор хээлтүүлэхтэй холбогдсон техникийн чанартай ажил үүргийг гүйцэтгэх, үзлэг, эмчилгээ хийхэд мал амьтныг бэлтгэх, эмчилгээний үеэр тэднийг барьж өгөх, эмчилгээний үед мал амьтныг мэдээ алдуулах болон хүчил төрөгчөөр хангахад малын эмчид туслах, мал амьтныг хагалгааны дараа мэс заслын дараах эмчилгээний тасагт шилжүүлэх, мал, амьтны биеийн байдлыг хянах зэрэг багтана.
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Ангилал
3240
Мал эмнэлгийн техникч, туслах/дэд мэргэжилтэн