Олон Улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал (ISCO-08)-ын үзэл баримтлал, суурь зарчим, бүтцийг авч боловсруулсан манай улсын “ҮАМАТ-08” нь 10 үндсэн бүлэгтэй, тэдгээр нь 43 дэд бүлэг, 130 бага бүлэг, 432 нэгж бүлгээс бүрдэх шаталсан бүтэцтэй.
“ҮАМАТ-08”-ын үндсэн, дэд, бага, нэгж бүлгийн тоо, мэргэшлийн түвшин |
|||||||||
Үндсэн бүлэг |
Дэд бүлэг |
Бага бүлэг |
Нэгж бүлэг |
Мэргэшлийн түвшин |
|||||
1 |
Менежер |
4 |
11 |
31 (31) |
3+4 |
||||
2 |
Мэргэжилтэн |
6 |
27 |
88 (92) |
4 |
||||
3 |
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн |
5 |
20 |
84 (84) |
3 |
||||
4 |
Контор, үйлчилгээний ажилтан |
4 |
30 |
29 (29) |
2 |
||||
5 |
Худалдаа, үйлчилгээний ажилтан |
4 |
13 |
41 (40) |
2 |
||||
6 |
ХАА, ой, загас агнуурын ажилтан |
3 |
9 |
17 (18) |
2 |
||||
7 |
Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан |
5 |
14 |
66 (66) |
|||||
8 |
Төхөөрөг, машин механизмын операторч, угсрагч |
3 |
14 |
41 (40) |
2 |
||||
9 |
Энгийн ажил, мэргэжил |
6 |
12 |
33 (33) |
1 |
||||
0 |
Зэвсэгт хүчний ажил, мэргэжил |
3 |
3 |
3 (3) |
|||||
43 130 432 (436)
“ҮАМАТ-08” нь мэргэжлийн боловсролын болон хүмүүний нөөцийн хөгжлийн төлөвлөлт, ажлын байрны зорилт, хариуцлага, нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний судалгаа-шинжилгээ хийх, ажил, мэргэжлээр ангилсан мэдээллийг цуглуулах, боловсруулах, солилцох, өөрийн онцлогт тохирсон ангилал, тодорхойлолтыг нарийвчлан (олон улсын болон үндэсний индекс/кодыг өөрчлөхгүйгээр)” тогтоож мөрдөхөд ашиглах үндэслэл, гарын авлага болно.
Олон улсын Ажил, Мэргэжлийн Стандарт Ангилал-08 (ISCO-08)-тай нийцүүлэн боловсруулсан ҮАМАТ-08-ын үндсэн зорилго нь: мэргэшсэн ажиллах хүчнийг олон улсын зөвшөөрөгдөх түвшинд бэлтгэх, улс орнуудын ижилсгэх нэр, агуулгаар ажил, мэргэжлийг ангилах, ажиллах хүчинтэй холбогдох статистикийг цуглуулах боловсруулах, мэдээллийн үнэн байдлыг хангах, үндэсний болоод олон улсын хэмжээнд ажил, мэргэжлийг судалж, харьцуулах, хүн ам ба орон сууцны ээлжит тооллогыг чанартай явуулах боломжийг дээшлүүлэх гол хэрэгсэл болгон ашиглахад оршино.
Үндэсний хэмжээнд болон төрөлжсөн үйлдвэрлэл, аж ахуй нэгж, байгууллагын түвшин (Тухайлбал, хөдөлмөрийн зах зээл, цалин хөлсний судалгаа, шинжилгээ хийх, боловсролын болон хүмүүний нөөцийн хэрэгцээг судлах, тооцох, төлөвлөх, хүн амын хөдөлмөр эрхлэлт ба ажилгүй хүнийг ажил, мэргэжил бүрээр тоолох, бүртгэх, ажилд зуучлах, түүнчлэн ажлын байрны гүйцэтгэх үүргийг боловсруулах)-д энэхүү “ҮАМАТ-08”-ыг хэрэглэнэ.
Ажил, мэргэжлийн оноосон нэр, индекс/ кодыг хайхад баримтлах зарчим
“ҮАМАТ-08”-аас хэрэгцээтэй ажил, мэргэжлийн нэр, индекс/кодыг олохын тулд бүлгийн дарааллаар хайна. Үүнд:
Юуны өмнө энэ ангиллын бүтэц, бүлгийн зохион байгуулалтын дарааллыг сайн мэдвэл ажил, мэргэжлийн тохирох индекс/кодыг олоход дөхөм болно.
Бүлгийн үндсэн, дэд, бага, нэгж гэж ангилав. Нэгж бүлгийн эхний 4 оронтой тоо нь тухайн ажил, мэргэжлийн олон улсын “индекс/код”-ыг харуулах ба түүний дараагийн 4 орон (зөвхөн “2310 Дээд боловсрол олгох багш” гэсэн нэгж бүлэгт “2310-100 багш, хүн судлалын” гэсэн мэргэжлээс эхлээд, “2310-128 Академич” хүртэл 4 оронтой индекс/кодтой, бусад нэгж бүлгийнх нь үндсэний код 3 оронтой байгаа)-тоо нь МУ-ын үндэсний ажил, мэргэжлийн “индекс/код” болно. Олон улсын код нь тухайн ерөнхий мэргэжлээр нэг байгаа бөгөөд харин үндэсний индекс/код нь мэргэжил тус бүрээр ялгагдах онцлогтой. Ингэснээр ажил, мэргэжлийн эрэлт, нийлүүлэлтийг удирдахад хялбар болно.
Үүнийг “үндсэн бүлэг-2”-ын жишээгээр харуулъя.
Үндсэн бүлэг-2 “Мэргэжилтэн”
Дэд бүлэг-23 “Багшлах мэргэжилтэн”
Бага бүлэг-231 “Их, дээд сургуулийн дээд боловсрол олгох багш”
Нэгж бүлэг-2310 “Багш, дээд боловсрол олгох”
2310-100 Багш, хүн судлалын
2310-101 Багш, япон хэлний
2310-102 Багш, хүнсний технологийн гэх мэт
2310-128 Академич
Ийнхүү нэгж бүлгийн мэргэжил нь төрөл мэргэжил тус бүрээр үндэсний индекс/кодоор задарч кодлогдсон болно.
2310-128 Академич, үүний:
2310- Олон улсын индекс/код
128- Монгол улсын үндэсний индекс/код
Ажил мэргэжлийн үндсэн нэр /түлхүүр үг/-ийг тогтоох
2. Хэрэгцээтэй буюу хайж байгаа ажил, мэргэжлийн үндсэн нэр гэж ойлгоно. Тухайлбал, “цахилгааны инженер” гэсэн мэргэжлийн түлхүүр үг нь “инженер”, түүнийг “мэргэжилтэн” буюу 2 дугаар үндсэн бүлгийн 21 дүгээр дэд бүлэг болох “шинжлэх ухаан, инженерийн мэргэжилтэн”-д хамаарна.
Үндсэн нэр /түлхүүр үг/-д шууд хамаатай эхний тодорхойлогч үгийг олох
Энд авсан жишээнд түлхүүр үг “инженер”, үүний эхний тодорхойлогч үг нь “цахилгааны” гэсэн үг юм.
Үндсэн нэр, тодорхойлогч үг нь ямар үйлдвэрлэл, үйлчилгээнд хамаарч байгааг тогтоох
Цахилгаан, цахим технологийн үйлдвэрлэл, үйлчилгээнд хамаарч байна. Дээрх дэс дарааллыг баримтлан ажил, мэргэжлийг тодорхойлсны дараа “ҮАМАТ-08”-ын ажил мэргэжлийн индекс/код гэсэн 2 дугаар хавсралтаас холбогдох бүлэг, нэр, индекс/кодыг тогтооно.
Одоо аль нэг мэргэжлийн жишээн дээр авч үзье
“Өргөх, татах төхөөрөмжийн жолооч” гэсэн мэргэжлийн индекс/кодыг олохын тулд холбогдох бүлгийг сонгоно.
Иймээс дээрх мэргэжлийг:
Үндсэн бүлэг-8 “Машин механизм, төхөөргийн операторч/угсрагч”
Дэд бүлэг-83 “Жолооч, хөдөлгөөнт төхөөргийн операторч”
Бага бүлэг-834 “Зөөвөр төхөөргийн операторч”
Нэгж бүлэг-8344 “Операторч, бусад өргөх, татах төхөөрөмжийн” гэсэн 8344 нэгж бүлгийг сонгоно. Уг мэргэжлийн үндсэн нэр буюу түлхүүр үгийг тодорхойлно. Энд түлхүүр үг нь жолооч юм. Түлхүүр үгэнд шууд хамаатай эхний тодорхойлогч нь “өргөх, татах төхөөрөмж” гэсэн үг байна. Үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл нь ачих, буулгах ажил болно. Дээрх нэгж бүлгүүдийн дотроос үндэсний 2 оронтой тоо бүхий холбогдох индекс/кодыг авна.
8111-11 Операторч, өрөмдлөгийн машины/уурхайн
8344-21 Операторч, өргүүрийн
8344-16 Операторч, өргөх цамхгийн
8344-24 Операторч, бусад өргөх, татах төхөөрөмжийн/уул уурхайн
Дээрх жишээний хувьд 4 дэх индекс/код нь тохирч байна. Иймээс 8344-24 нь өргөх төхөөрөмжийн операторчийн индекс/код болно. Энэ ангилалд суурь машин, тоног төхөөрөмжийг ажиллуулдаг хүнийг “операторч” гэж нэршиж оруулсан. Энэ баримт бичигт орсон зарим өөр хэлний нэрийг авч хэрэглэхдээ, монгол хэлэнд хэрэглэж заншсан үг хэллэгтэй нийцүүлсэн. Үүнд:
“Фермер” (farmers), “Ферм” (farm) гэсэн нэрийг (ферм+ч) фермч
“Дизайнер” (designers), “дизайн” (design) гэсэн нэрийг (дизайн+ч) дизайнч
“Техник” (technician) гэсэн нэрийг (техник+ч) техникч
“Фотограф” (photographers) гэсэн нэрийг (фотозураг+ч) фотозурагч гэх мэт
3. Ажил, мэргэжлийн холбогдох бүлэг, индексийг тодорхойлохдоо уг ажил, мэргэжлийг гүйцэтгэхэд шаардагдаж буй а) мэдлэг мэргэшил, боловсролын түвшин, б) ашиглаж буй технологи, техник, тоног төхөөрөмжийн хөгжлийн хүчин зүйлийг анхааран үзэх нь зүйтэй. Тухайлбал, багшлах, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын салбарын ижил төрлийн ажил, мэргэжлийг шаардагдаж буй мэргэшил боловсролын түвшний ялгааг харгалзан өндөр боловсрол мэдлэг шаардагдаж, илүү өргөн хүрээний судалгаа-шинжилгээ хийдэг, тухайн
шаардагдаж, илүү өргөн хүрээний судалгаа-шинжилгээ хийдэг, тухайн шинжлэх ухааны үзэл онолыг хөгжүүлэх, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий ажилтныг “Мэргэжилтэн” буюу 2 дугаар үндсэн бүлэгт, энэ салбарын техникийн шинж чанартай үүрэг гүйцэтгэдэг бусад ажилтныг “Техникч болон туслах/дэд мэргэжилтэн” (туслах мэргэжилтнийг “дэд мэргэжилтэн” гэж нэрших нь зохистой боловч нэгэнт “туслах” гэж нэрлэж хэвшсэн байх тул “/” гэсэн ташуу зураастай “туслах/дэд” гэж хоршин бичсэн болно) гэсэн 3 дугаар үндсэн бүлэгт ангилсан байх жишээтэй.
Үүнийг жишээгээр дор харуулбал:
2221- Сувилахуйн мэргэжилтэн
3221- Сувилахуйн туслах/дэд мэргэжилтэн
2635- Нийгмийн мэргэшсэн ажилтан, зөвлөгөө өгөгч мэргэжилтэн
3412- Нийгмийн хамгаалалтын туслах/дэд мэргэжилтэн
4. “ҮАМАТ-08”-ын үндсэн бүлэг 1-д дурдсан зарим менежерийн тухайд:
“дарга (захирал)” гэдэгт: эрхлэгч, ерөнхий захирал, ерөнхийлөгч, ректор,
“дэд дарга (дэд захирал)” гэдэгт: орлогч дарга, орлогч захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргүүн дэд захирал, тэргүүн дэд
ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэх мэт тэдгээртэй адилтгах бусад удирдах албан тушаалыг,
“Алба, хэлтэс, тасаг” гэдэгт: хэсэг, товчоо, газар, групп, сектор, лаборатори, цех, ээлж болон тэдгээртэй адилтгах бусад нэгжийн менежерийг багтаан ойлгоно.
5. Тухайн ажил, мэргэжил нь үндсэн нэрийн хувьд ижил боловч ажил, үйлчилгээий чиглэл нь өөр өөр байгаагаас шалтгаалж зарим ажил, мэргэжил хэд хэдэн бүлэгт давхар бичигдсэнийг анхаарна уу.
Тухайлбал,
8342-27 Операторч, автогрейдерийн /газар, шороо, зам засварын/
8342-13 Операторч, бульдозерийн /газар, шороо, зам засварын/
8121-24 Операторч, бульдозерийн /төмөрлөгийн үйлдвэрийн
8121-25 Операторч, автогрейдерийн /төмөрлөгийн үйлдвэрийн/ г.м
Түүнчлэн ажил мэргэжлийн холбогдох кодыг олохдоо уг ажил мэргэжилд шаардагдаж буй боловсролын түвшин, хэрэглэгдэж буй багаж хэрэгсэл, машин тоног төхөөрөмжийн технологийн хөгжил зэрэг хүчин зүйлсүүдийг харгалзан үзвэр зохино.
Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08-д нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх саналын маягтыг энд ээс татна уу