Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: 1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 16 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08-ын 2 дугаар хавсралтад энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар нэмэлт, өөрчлөлт оруулсугай. 2. Энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар нэмэлт, өөрчлөлт орсон ажил мэргэжлийн мэдээллийг хоёрдугаар хавсралтаар баталсугай. 3. Аж ахуйн нэгж, байгууллагуудад энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан ажил, мэргэжлийн ангиллыг үндэслэн ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолт боловсруулахыг зөвлөсүгэй. САЙД