Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

2023-09-23
Нийтэлсэн: АDMIN

Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт “Үндэсний ажил, мэргэжил индекс/код”-ын төмөр замын байгууллагад хамаарах 1324, 2142, 2152, 3112, 3115, 3123, 7131, 7233, 7412, 8182, 8311, 8312, 9629 нэгж бүлэгт нэгдүгээр хавсралтын дагуу ажил, мэргэжлийн индекс/кодыг нэмсүгэй. 2. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт “Үндэсний ажил, мэргэжил индекс/код”-ын төмөр замын байгууллагад хамаарах 1120, 1121, 8311, 8312 нэгж бүлэгт хоёрдугаар хавсралтын дагуу өөрчлөлт оруулсугай. 3. Төмөр замын байгууллагад энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан ажил, мэргэжлийн нэршлийг байгууллагын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, хөдөлмөрийн норм, норматив тогтооход мөрдсүгэй.