Аргачлал батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: 1. “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08-д нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх аргачлал”-ыг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэ тушаалын хавсралтаар баталсан аргачлалыг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангахыг Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Алимаа/-т даалгасугай.