дэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-д өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: 1. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт “Үндэсний ажил, мэргэжлийн индекс/код”-ын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хамаарах 1345, 2320, 2351, 2635 нэгж бүлгийн Индекс/кодыг хавсралтаар шинэчлэн баталсугай. 2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад хамаарах 2352 нэгж бүлэгт “2352-36 Багш, тусгай хэлний” гэж нэмсүгэй. 3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад энэхуу тушаалын хавсралтаар батлагдсан салбарын ажил, мэргэжлийн ангилалд дурдсан нэршлийн дагуу байгууллагын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, норм норматив тогтоохдоо мөрдсүгэй.