Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-д өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ НЬ: 1. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт “Үндэсний ажил, мэргэжлийн индекс/код”-ын сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад хамаарах 1341, 1345, 2330, 2341, 2342, 2351, 2352, 2359, 2635 нэгж бүлгийн индекс/кодыг хавсралтаар шинэчлэн баталж, 2353-11, 2353-12, 2353-13, 2353-14, 2354-11, 2354-12, 2354-13, 2354-14, 2355-11, 2355-12, 2355-13, 2355-14, 2356-11 индекс кодыг хүчингүй болгосугай. 2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагуудад энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан салбарын ажил, мэргэжлийн ангилалд дурдсан нэршлийн дагуу байгууллагын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, норм норматив тогтоохдоо мөрдөхийг зөвлөсүгэй.