Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт /ҮАМАТ/-08-д орсон нэмэлт, өөрчлөлт

2023-09-23
Нийтэлсэн: АDMIN

ҮАМАТ-08 батлагдсанаас хойш орсон нэмэлт, өөрчлөлт, хүчингүй болсон ажил мэргэжлийн мэдээллийг доорх холбоосоор орж татаж авна уу. https://mlsp.gov.mn/content/detail/2641

Дэлгэрэнгүй

ҮАМАТ-08-д нэмэлт, өөрчлөлт оруулсан тушаал 2022.12.22 Дугаар А/210

2023-09-23
Нийтэлсэн: АDMIN

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: 1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 16 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08-ын 2 дугаар хавсралтад энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар нэмэлт, өөрчлөлт оруулсугай. 2. Энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар нэмэлт, өөрчлөлт орсон ажил мэргэжлийн мэдээллийг хоёрдугаар хавсралтаар баталсугай. 3. Аж ахуйн нэгж, байгууллагуудад энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан ажил, мэргэжлийн ангиллыг үндэслэн ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолт боловсруулахыг зөвлөсүгэй. САЙД

Дэлгэрэнгүй

ҮАМАТ-08-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ХНХ-ын сайдын 2022 оны 07 дугаар сарын 25-ны А/143 тушаал

2023-09-23
Нийтэлсэн: АDMIN

Шинээр нэмсэн болон үндэсний индекс/кодод өөрчлөлт оруулсан ажил, мэргэжил

Дэлгэрэнгүй

Зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, хүн ам, нийгмийн хамгааллын байгууллага 2021-12-24

2023-09-23
Нийтэлсэн: АDMIN

1. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралтын 3434 нэгж бүлгийг Шеф тогооч, 1341 нэгж бүлгийг Хүүхдийн асрамж, халамжийн үйлчилгээний менежер гэж өөрчлөн тус нэгж бүлэгт 1341-04 Хүүхдийн асрамж, халамжийн үйлчилгээний менежер, 1341-05 Өдөр өнжүүлэхийн менежер, 2423 нэгж бүлэгт 2423-18 Ажлын байрны дадлагажуулагч, 5322 нэгж бүлэгт 5322-15 Хөгжлийн бэрхшээлтэй хүний туслах гэж тус тус нэмэн, 6129-20 Туслах малчин индекс/кодыг хүчингүй болгосугай. 2. Зам тээврийн салбарт хамаарах 2320-116 Багш, жолооны /усан замын тээврийн хэрэгслийн/, 2144-47 Инженер /агаарын хөлгийн гадаргуугийн цанталт арилгах, мөстөлтөөс хамгаалах шингэн цацагч автомашины/, 3153-18 Шалгалтын нислэгийн шалгагч инженер, 3154-13 Инженер /нислэгийн журам зохиогч/, 3154-14 Ерөнхий нислэгийн удирдагч, 3154-15 Ахлах нислэгийн удирдагч, 3154-16 Нислэгийн удирдагч, 3154-17 Зохицуулагч /эрэн хайх, авран туслах, мэдээлэл зохицуулах хэсгийн/, 3154-18 Нислэгийн мэдээллийн ажилтан, 3155-12 Ради

Дэлгэрэнгүй

Төмөр замын байгууллага 2020-06-26

2023-09-23
Нийтэлсэн: АDMIN

Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт “Үндэсний ажил, мэргэжил индекс/код”-ын төмөр замын байгууллагад хамаарах 1324, 2142, 2152, 3112, 3115, 3123, 7131, 7233, 7412, 8182, 8311, 8312, 9629 нэгж бүлэгт нэгдүгээр хавсралтын дагуу ажил, мэргэжлийн индекс/кодыг нэмсүгэй. 2. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт “Үндэсний ажил, мэргэжил индекс/код”-ын төмөр замын байгууллагад хамаарах 1120, 1121, 8311, 8312 нэгж бүлэгт хоёрдугаар хавсралтын дагуу өөрчлөлт оруулсугай. 3. Төмөр замын байгууллагад энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан ажил, мэргэжлийн нэршлийг байгууллагын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, хөдөлмөрийн норм, норматив тогтооход мөрдсүгэй.

Дэлгэрэнгүй

YAMAT аргачлал 2019-03-18

2023-09-23
Нийтэлсэн: АDMIN

Аргачлал батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: 1. “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08-д нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх аргачлал”-ыг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэ тушаалын хавсралтаар баталсан аргачлалыг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангахыг Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Алимаа/-т даалгасугай.

Дэлгэрэнгүй

Эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2017-09-04

2023-09-23
Нийтэлсэн: АDMIN

Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-д өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: 1. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт "Үндэсний ажил, мэргэжлийн индекс/код"-ын эрүүл мэндийн салбарт хамаарах 1342, 2211, 2212, 2221, 2222, 2230, 2261, 2262, 2264, 2265, 2266, 2267, 2269, 3211, 3212, 3214, 3251, 3252, 3254, 3258, 3259, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажил, албан тушаалд хамаарах 5413 нэгж бүлгийн индекс/кодыг хавсралтаар шинэчлэн баталсугай. 2. Эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан салбарын ажил, мэргэжлийн ангилалд дурдсан нэршлийн дагуу байгууллагын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, норм норматив тогтоохдоо мөрдөхийг зөвлөсүгэй.

Дэлгэрэнгүй

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага нэмэлт өөрчлөлт YAMAT 2018-12-16

2023-09-23
Нийтэлсэн: АDMIN

дэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-д өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: 1. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт “Үндэсний ажил, мэргэжлийн индекс/код”-ын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хамаарах 1345, 2320, 2351, 2635 нэгж бүлгийн Индекс/кодыг хавсралтаар шинэчлэн баталсугай. 2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад хамаарах 2352 нэгж бүлэгт “2352-36 Багш, тусгай хэлний” гэж нэмсүгэй. 3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад энэхуу тушаалын хавсралтаар батлагдсан салбарын ажил, мэргэжлийн ангилалд дурдсан нэршлийн дагуу байгууллагын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, норм норматив тогтоохдоо мөрдсүгэй.

Дэлгэрэнгүй

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага 2018-06-29

2023-09-23
Нийтэлсэн: АDMIN

Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-д өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ НЬ: 1. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт “Үндэсний ажил, мэргэжлийн индекс/код”-ын сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад хамаарах 1341, 1345, 2330, 2341, 2342, 2351, 2352, 2359, 2635 нэгж бүлгийн индекс/кодыг хавсралтаар шинэчлэн баталж, 2353-11, 2353-12, 2353-13, 2353-14, 2354-11, 2354-12, 2354-13, 2354-14, 2355-11, 2355-12, 2355-13, 2355-14, 2356-11 индекс кодыг хүчингүй болгосугай. 2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагуудад энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан салбарын ажил, мэргэжлийн ангилалд дурдсан нэршлийн дагуу байгууллагын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, норм норматив тогтоохдоо мөрдөхийг зөвлөсүгэй.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Үндэсний Ажил Мэргэжлийн Ангилал ба Тодорхойлолт-08

2023-09-23
Нийтэлсэн: АDMIN

Энд дарж Монгол Улсын Үндэсний Ажил Мэргэжлийн Ангилал ба Тодорхойлолт-08-г татаж авна уу.

Дэлгэрэнгүй