Олон улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал (ISCO-08), түүний дагуу манай улсын Үндэсний Ажил, мэргэжлийн Ангилал, Тодорхойлолт (ҮАМАТ-08) гарч хэрэглээнд нэвтрэн багагүй хугацаа өнгөрлөө.
Энэ хугацаанд эдгээр баримт бичгийн суурь зарчим, ач холбогдол, үндсэн бүтцийг ноцтой хөндсөн технологийн хувьсал гараагүй хэдий боловч, хөдөлмөрийн ертөнцөд улс орон бүрийн ажил, мэргэжлийн агуулга, нэр төрөлд бас ч нэлээд өөрчлөлт гарсан нь тэдгээрийг харьцуулж судлах, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсролын чиглэлээр улс хооронд хамтран ажиллах, ажиллах хүч харилцан илгээх зэрэг, тэрчлэн адил агуулгатай ажил, мэргэжлээр мэдээлэл солилцоход бэрхшээл учруулах болсон учир Олон улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал-08 (ISCO-08)-ыг шинэчлэн гаргаж ҮАМАТ-08-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Үндэсний ажил, мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт батлах тухай” 16 дугаар тушаалаар батлан мөрдүүлсэн билээ.
ҮАМАТ-08 батлагдсанаас хойш 2010-2022 онд нийт 748 ажил, мэргэжлийг гүйцэтгэх чиг үүрэг, мэдлэг, мэргэшлийн түвшинтэй уялдуулан салбарын яам, мэргэжлийн холбоодтой хамтран хянаж, нэмэлт өөрчлөлт оруулж шинэчилсэн байна.
Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажиллах хүчийг олон улсын хэмжээнд зөвшөөрөгдөх, хөрвөх түвшинд бэлтгэх, баталгаажуулах үүднээс орчин үеийн технологийн хувьслын агуулга, процесст дүйсэн нэр, агуулгаар ажил, мэргэжлийг ангилах
Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хамгааллын холбогдолтой мэдээлэл цуглуулах, боловсруулах, шийдвэр гаргах шатуудад мэдээллийн бодит чанарыг хангах, олон улсын хэмжээнд судалж, харьцуулах боломжийг дээшлүүлэх
Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг үнэн бодитой, чанартай явуулах үндсэн нэг үзүүлэлт болохын хувьд үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт чухал үүрэгтэй юм.
ISCO-08-ын шаталсан бүтцийг дээрээс нь авч үзвэл арван том бүлэг тус бүр нь хоёр буюу түүнээс дээш дэд үндсэн бүлгүүдээс бүрддэг ба тэдгээр нь эргээд нэг буюу хэд хэдэн жижиг бүлгээс бүрддэг. 130 бага бүлэг тус бүр нь нэг буюу хэд хэдэн нэгж бүлгээс бүрдэнэ. Ерөнхийдөө нэгжийн бүлэг бүр нь ур чадварын түвшин, ур чадварын мэргэшлийн хувьд ижил төстэй өндөр түвшний хэд хэдэн "мэргэжил"-ээс бүрддэг.
Үндсэн, дэд, бага, нэгж бүлэг, мэргэжлийн тоо |
|||||
Үндсэн бүлэг |
Дэд бүлэг |
Бага бүлэг |
Нэгж бүлэг /ISCO-08/ |
||
Менежер |
4 |
11 |
31 (31) |
||
2. |
Мэргэжилтэн |
6 |
27 |
88 (92) |
|
3. |
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн |
5 |
20 |
84 (84) |
|
4. |
Контор, үйлчилгээний ажилтан |
4 |
8 |
29 (29) |
|
5. |
Худалдаа, үйлчилгээний ажилтан |
4 |
13 |
40 (40) |
|
6. |
ХАА, ой, загас агнуурын ажилтан |
3 |
9 |
17 (18) |
|
7. |
Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан |
5 |
14 |
66 (66) |
|
8. |
Төхөөрөг, машин механизмын операторч, угсрагч |
3 |
14 |
41 (40) |
|
9. |
Энгийн ажил, мэргэжил |
6 |
11 |
33 (33) |
|
0. |
Зэвсэгт хүчний ажил, мэргэжил |
3 |
3 |
3 (3) |
|
Дүн |
ҮАМАТ-08 |
43 |
130 |
432 |
|
ISCO-08 |
43 |
130 |
436 |
“ҮАМАТ-08”-ын 1 ба 2, 3 дугаар үндсэн бүлэгт их, дээд сургуулийн болон түүний дараах шатны боловсролын, түүнтэй адилтгах түвшин шаардагдах ажил мэргэжлийг, 4-8 дугаар үндсэн бүлэгт мэргэжлийн дунд шатны боловсрол шаардах ажил, мэргэжлийг, 9 дүгээр үндсэн бүлэгт бага, бүрэн бус дунд боловсролтой буюу мэргэжлийн анхан шатны боловсрол үл шаардах энгийн ажлыг, 0 дугаар үндсэн бүлэгт зэвсэгт хүчний зэрэглэлийн ажил, мэргэжлийг тус тус ангилсан болно.
Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтын код нь ерөнхий байдлаараа:
Х – үндсэн бүлэг
ХХ – дэд бүлэг
ХХХ – бага бүлэг
ХХХХ – нэгж бүлэг
XXXX-XXХ – индекс/код
Үндсэн, дэд, бага, нэгж гэсэн 4 оронтой код нь ISCO-08-ын кодтой ижил юм. Энэ 4 оронтой кодыг үргэлжлүүлэн үндэсний индекс/код үүсгэн /ХХХХ-ХХХ/ ажил мэргэжлийг ангилах асуудлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байна.
“Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08-д нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх аргачлал”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/119 дугаар тушаалаар баталсан.
Хөдөлмөрийн зах зээл, технологийн хувьсал өөрчлөлттэй уялдан ажил мэргэжлийн стандарт ангиллыг 1968 оноос хойш 20 жил тутамд шинэчилсэн байна. Шинэчлэл нь урт хугацааны явц байдаг тул 2023 оны Олон улсын статистикчдын 21 дүгээр бага хурлаар ISCO-08-ын өөрчлөлт шинэчлэлийг хэлэлцэж, 2028 оны 22 дугаар бага хурлаар ISCO-2030-ыг эцэслэн батлахаар төлөвлөжээ. Энэ нь 2030 оны хүн ам, орон сууцны тооллогод шинэчилсэн ангиллыг цаг тухайд нь бэлэн байлгах зорилготой байна.
Ажил, мэргэжлийн ангиллыг хүн амын тооллого, ажиллах хүчний судалгаа, өрхийн судалгаа, ажил олгогчдын судалгаа болон бусад эх сурвалжаас авсан статистик мэдээллийг цуглуулах, түгээх зорилгоор үндэсний нөхцөлд ашигладаг. Эдгээрийг засгийн газар болон компаниуд ажил хайгчдыг сул ажлын байранд зуучлах, боловсролын төлөвлөлт, үйлдвэрлэлийн ослыг мэдээлэх, ажиллагчдын нөхөн олговрыг олгох, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг зохицуулах гэх мэт үйл ажиллагаанд ашигладаг байна[i].
Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт нь ажлын нэр, нэршил, ангилал, бүлэглэлийн нэгдмэл байдлыг хангах, хүн амын ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, түүний статистик үзүүлэлтүүдийг үндэслэлтэй судалж тодорхойлох, мэдээлэл – судалгаанд тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн үр нөлөөтэй бодлого боловсруулах, ажил эрхлэлт, мэргэшлийн харьцуулсан судалгааг үндэсний болон олон улсын түвшинд явуулах боломж нөхцөл бүрдүүлдэг.
Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг улс орны хэмжээний дараах томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэдэг. Тухайлбал:
Ажил, мэргэжлийн оноосон нэр, индекс/ кодыг хайхад баримтлах зарчим
“ҮАМАТ-08”-аас хэрэгцээтэй ажил, мэргэжлийн нэр, индекс/кодыг олохын тулд бүлгийн дарааллаар хайна. Үүнд: Юуны өмнө энэ ангиллын бүтэц, бүлгийн зохион байгуулалтын дарааллыг сайн мэдвэл ажил, мэргэжлийн тохирох индекс/кодыг олоход дөхөм болно.
Бүлгийн үндсэн, дэд, бага, нэгж гэж ангилав. Нэгж бүлгийн эхний 4 оронтой тоо нь тухайн ажил, мэргэжлийн олон улсын “индекс/код”-ыг харуулах ба түүний дараагийн 4 орон (зөвхөн “2310 Дээд боловсрол олгох багш” гэсэн нэгж бүлэгт “2310-100 багш, хүн судлалын” гэсэн мэргэжлээс эхлээд, “2310-128 Академич” хүртэл 4 оронтой индекс/кодтой, бусад нэгж бүлгийнх нь үндсэний код 3 оронтой байгаа)-тоо нь МУ-ын үндэсний ажил, мэргэжлийн “индекс/код” болно. Олон улсын код нь тухайн ерөнхий мэргэжлээр нэг байгаа бөгөөд харин үндэсний индекс/код нь мэргэжил тус бүрээр ялгагдах онцлогтой. Ингэснээр ажил, мэргэжлийн эрэлт, нийлүүлэлтийг удирдахад хялбар болно. Үүнийг “үндсэн бүлэг-9”-ын жишээгээр харуулъя.
9213-12 индекс/код бүхий “Туслах малчин” ажил мэргэжлийн кодчилсон жишээ:
9 Энгийн ажил, мэргэжил
92 Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын ажил
921 Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын ажил
9213 Мал, тариалан хосолсон фермийн ажилтан
9213-12 Туслах малчин
Ийнхүү нэгж бүлэг нь төрөл мэргэжил тус бүрээр үндэсний индекс/кодоор задарч кодлогдсон болно.
2320-113 Багш, дохионы хэлний
2320 Олон улсын индекс/код
113 Монгол Улсын үндэсний индекс/код
Олон улсын ажил мэргэжлийн стандарт ангилал (international Standard Classification of Occupations (ISCO – 08))–д нийцүүлэн боловсруулсан Монгол улсын Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ – 08)–нь манай улсын стандартчиллын системийн бүрэлдэхүүн хэсэг юм.
ҮАМАТ–ыг тогтмол шинэчлэн, цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлж байх учиртай. Ийнхүү шинэчлэх шаардлага нь технологийн хөгжил болон хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн төрөлжилт, ажил мэргэжлийн хүрээнд гарч байгаа бодит өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Ажил мэргэжлийн ангилалд нэмэлт, өөрлөлт оруулах шаардлагатай бол ХНХ-ын сайдын 2019 оны А/119 дугаар тушаалаар батлагдсан аргачлалыг арга зүйн үндэс болгоно. Тухайлбал.
1. Хэрэв аж ахуйн нэгж, байгууллагын ажил, албан тушаал, түүний код/индекс нь ангилалд байхгүй, зайлшгүй шинээр нэмэх, өөрчлөх, шинэчлэх шаардлагатай гэж үзвэл саналаа аргачлалын хавсралтаар баталсан маягтын дагуу тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс ирүүлэх саналыг цахим болон албан бичиг зэрэг бүхий л хэлбэрээр хүлээн авч болно.
2. Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох судалгаа шинжилгээ, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий комисс эсхүл ажлын хэсэг байгуулах замаар ангиллыг шинэчлэх, шинээр нэмэх, өөрчлөх, хүчингүй болгох саналыг судалж үзнэ.
3. Комисс, ажлын хэсэг нь ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх, шинээр нэмэх талаар ирүүлсэн байгууллагын санал, тэдгээрт хамаарах ажлын байрны тодорхойлолт, үндсэн чиг үүргийг судалж үзсэний үндсэн дээр аргачлалын хавсралтаар батлагдсан маягтын дагуу ажил мэргэжил нэг бүрээр боловсруулж, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
4. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан нэгж нь ирсэн саналыг судлан холбогдох хэлэлцүүлэг, боловсруулалт хийсний үндсэн дээр төслийг эцэслэж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08-д нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх саналын маягтыг энд ээс татна уу